Малчдад зориулсан төрийн үйлчилгээг цахимд шилжүүлнэ

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ  онд бүх аймгийг цахимжуулах ажлын хүрээнд энэ сарын 15-с эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Мөн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар зааварчилгаа өгч ажиллана.

 Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг үзүүлэх  операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ.Өмнөговь, Увс, Төв аймгийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийн нийт 95 хувь нь ухаалаг самбар ашиглаж байна. Мөн сургууль эцэг эхийн хоорондох харилцааг цахим хэлбэрт шилжүүлжээ. Тэгвэл Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймагт бэлчээрийн болон газар тариалангийн талбайг төлөвлөх шийдлүүдийг дрон ашиглаж, мэдээлэл цуглуулах аргыг нэвтрүүлж эхэлсэн байна.

Мөн эрүүл мэнд, нийгмийн халамж, малчдад зориулсан нутгийн захиргааны үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимд шилжүүлэх, өргөдөл, гомдол, санал шүүмжийг цахимаар авах,  аймаг бүр өөрийн онцлогтоо тохируулан цахим шилжилтийг хийх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг цахим шилжилттэй холбоотой хэрэгжүүлж болох ажлын саналыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд зүгээс өнгөрсөн өдрүүдэд аймгийн удирдлагуудтай уулзахдаа санал болгосон юм.

Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд Монгол орны хүн ам, нийт нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажилд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс анхаарч ажиллахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгажээ.

Мөн суурь системүүдийн хувьд танилт нэвтрэлтийн нэгдсэн систем “ДАН”, тоон гарын үсгийн “ESIGN” систем, төрийн мэдээлэл солилцооны систем “ХУР”, түүнийг дэмжих системүүд болох орон зай мэдээллийн систем болон баримт бичиг солилцооны системүүдийг хөгжүүлчихсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин