Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр болсон бүсгүйчүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм. Тухайлбал, 16 эмэгтэйд гавьяат цол олголоо. Түүнчлэн салбартаа манлайлсан эмэгтэйчүүдэд “ Алтан гадас” , Цэргийн болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулав. Гавьяат цол хүртсэн эмэгтэйчүүдийн нэрийн жагсаалтыг хүргэе.
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Дармаагийн Ганнасан;
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа;
Нийслэлийн Налайх дүүргийн Ахмад багш нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, зөвлөх багш Цэндийн Лхагвасүрэн;
Нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн түүхийн багш Содовын Тамжид;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
“Тэс-Эрдэнэ” оёдлын үйлдвэрийн ахмад оёдолчин Түдэвдоржийн Цэрэндумаа;
Монголын хүнсчдийн холбооны зөвлөх Даваацэрэнгийн Даариймаа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
Монгол банкны ахмад ажилтан Даваагийн Ома;
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР;
Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн ахмад ажилтан, судлаач Дулбаагийн Алтай;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
Монгол Улсын үндэсний номын сангийн номын санч Даваажанцангийн Саранчимэг;
“Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Гончигийн Ундармаа;
“Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал, зохиолч Баатарсүрэнгийн Тогтохбаяр;
“Уурхайчин” соёлын ордны уран сайхны удирдагч, найруулагч Дүгэрийн Одончимэг;
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
Засгийн газрын авто баазын жолооч Ванчинбазарын Бадамдоо;
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
Дархан-Уул аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Балдансамбуугийн Сарантуяа;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Гомбосүрэнгийн Ганчимэг;