С.САРУУЛ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өнгөрсөн хоёр хоногт нийт 4,598 гомдол мэдээлэл, дуудлага иржээ.Тодруулбал, гуравдугаар сарын 7-ны өдөр 2,143, гуравдугаар сарын 8-ны өдөр 2,455 гомдол бүртгэгдсэн байна.Тухайн хугацаанд нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 3,771 нь зөрчлийн шинжтэй байсан бол 229 нь гэмт хэргийн шинжтэй байв гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мөн
Эрүүлжүүлсэн 478,
Хүний биед халдах 178,
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 221,
Хулгайлах 93,
Гэр бүлийн хүчирхийллийн 352,
Согтуугаар автомашин жолоодсон 411,
Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 346,
Оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах 217 зөрчил тус тус илэрсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн баярын өдөр бүртгэгдсэн дуудлагыг өмнөх өдөртэй нь харьцуулбал,
зөрчлийн шинжтэй дуудлага 485-аар,
гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 58-аар,
согтуугаар автомашин жолоодсон зөрчил 39-өөр,
эрүүлжүүлэгдсэн хүний тоо 40-өөр,
олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах зөрчил 40-өөр,
хүний биед халдах 8-аар тус тус нэмэгджээ.
Харин хулгайлах гэмт хэргийн дуудлага 1-ээр, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 5-аар буурсан байна.
Эх сурвалж: www.polit.mn