Геологийн салбарын хөгжлийн талаар ерөнхий геологич, доктор Б.Уянгын хэлсэн онцлох эшлэл

2022-03-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дэд дарга, ерөнхий геологич доктор  Б.Уянгын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Монгол орны геологийн салбар урт түүхтэй. Бид 1939 оноос бие даасан геологийн байгууллага байгуулагдаж өнөөг хүртэл хөгжиж байна гэж үзвэл энэ онд 83 дахь жилтэйгээ золгож байна. Үе үеийн мундаг геологичдынхоо ачаар Монгол Улс 1:200 000-ны масштабтай геологийн зураглалын ажлаар бүрэн бүрхэгдсэн төдийгүй 1:50 000-ны масштабтай байдлаар буюу нутаг дэвсгэрийг илүү нарийвчилж судалдаг түвшин 43 хувьд хүрээд байна.
-1:200 000-ны масштабтай гэдэг нь газар нутгийн хэмжээнд хоёр км тутам нэг цэг хатган тухайн газар, түүний хэвлийн мэдээллийг тайлан цуглуулдаг гэсэн үг. 1:50 000 гэдэг нь 500 м тутамд мэдээлэл цуглуулж байгаа тул илүү нарийн мэдээлэл нэгтгэгддэг онцлогтой.
-Геологийн зураглалын ажлын үр дүнд талбайд тархсан бүх төрлийн чулуулгийн мэдээлэл, түүнээс ашиглавал эдийн засгийн хувьд ашигтай байж болох ашигт малтмалын мэдээлэл, газрын хэвлийд илэрч буй хагарал, ан цавын мэдээлэл, гадаргад болон гүнд буй ус, байгалийн өвөрмөц тогтоц, геоэкологийн асуудлууд хөндөгдөж тайлагнагддаг, цогцолбор байдлаар нэгтгэгддэг гэдгийг онцлох нь зүйтэй.
-Геологи гэдэг нь бидний амьдарч буй газар, түүний хэвлий буюу хөрснөөс доошоо хүний хүрч, төсөөлж, зураглаж болох бүх гүнийг олон талаас нь судалдаг суурь шинжлэх ухаан гэж ойлгох нь зөв юм. Геологич хүн газар, түүний хэвлийн хатуу, хий, шингэн бүхий л төлөвт оршдог бүтэц, бүрэлдэхүүнийг ялгаж, шинж чанарыг нь тогтоож, харилцан хамаарлыг нь тайлбарлах үүрэг хүлээдэг. Энэ агуулгаараа газрын хэвлийтэй холбоотой, түүн дээр хөгждөг олон салбар шинжлэх ухаанд суурь мэдээллийг бэлдэж өгдөг.
- Газрын хэвлийд буй “эрдэс чулуулгаас ашиглавал эдийн засгийн хувьд үр өгөөж өгөхүйц” гэх мэдээлэл нь л уул уурхайн салбарт хэрэглэгддэг гэдгийг  сайн ойлгох хэрэгтэй. Ашиглахад эдийн засгийн хувьд үр өгөөж өгөхгүй бүрдвэр хэсэг газрын хэвлийд байдаг бөгөөд өнөөдөр Монголд олон тоогоор тогтоогдсон гэж тэмдэглэгдсэн ашигт малтмалын илрэл бүр орд болж ашиглагдахгүй.
-Геологи барилга, экологи, байгалийн гамшиг, ус, аялал жуулчлал гээд олон салбартай нягт уялдаатай учраас геологийн судалгааны ажлыг сайн багаар, чанарын өндөр түвшинд хийлгэх хэрэгтэй. Мөн холбогдох мэдээллийг бүс нутаг болон нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэж, боловсруулан суурь мэдээлэл шаардлагатай салбарт өгснөөр салбар тус бүр цааш хөгжих боломж бүрдэнэ. Дээрх ажлыг гүйцэтгэх хүмүүс нь салбарын мэргэжилтнүүд байх тул Монгол Улс нэгдсэн бодлогоор сайн мэргэжилтэн бэлдэх, тогтмол хөгжүүлэх шаардлагатай болдог. Манай салбарын мэдээлэл геологийн судалгааны тухай хангалттай мэдээлэл нийт ард иргэдэд хүрдэггүйгээс нэр хүнд унаж, геологич мэргэжлийг эзэмшихийг хүсэх залуус цөөрч байгаад санаа зовж байгаа.
нженер геологийн судалгаа ихэд хоцрогдсон, инженер геологичийн залгамж халаа тасалдсан. Үүний уршгаар суурь мэдээлэл шинээр бэлтгэгдэх, нэгтгэгдэх ажил удааширсан байх талтай. Энэ нь улс орны хэмжээнд Геологийн бодлого нэг дор төвлөрөөгүй байгаатай холбоотой гэж үзэж болно.
-Түүхэндээ Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь янз бүрийн яам дамжиж, зарим тохиолдолд төрийн захиргааны байгууллагын нэгж болтлоо жижгэрч, судалгаа шинжилгээний байгууллагууд нь тус тусдаа өөр өөр яамд, газруудын харъяанд орж байсан. Одоо хүртэл ийм байсаар байгаа нь нэгдмэл байдлаар хөгжих боломжийг багасгасан байх гэж боддог. Энэ байдлыг залруулж байж, Монгол Улсын газрын хэвлийн мэдээлэл нэг дор нэгтгэгдэж, боловсруулагдаж, төрд нэг эх үүсвэр бүхий мэдээлэл хүрнэ. Ингэснээр эерэг үр дагавар бүхий шийдвэр шат шатандаа гарах боломж бүрдэнэ гэж хардаг.
еологи барилга, экологи, байгалийн гамшиг, ус, аялал жуулчлал гээд олон салбартай уялдаа холбоотой. Тухайлбал, газар хөдлөлт, хөрсний гулсалт гэх мэт үр дагавар нь тухайн орчинд амьдарч буй ард иргэд, амьд организмд сөрөг нөлөө авчрах эрсдэлийг гео-гамшиг салбарлуулан судалдаг. 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын хэмжээнд төв болон хойд нутгаар “Гүний хагарал” гэсэн нэр дор идэвхтэй хагарлын мэдээллийг цуглуулах судалгааны ажлыг эхлүүлсэн. Тайлан 2023 онд хамгаалагдах ба олон шинэлэг мэдээлэл ард иргэдэд хүрэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хот суурин газруудын гидрогеологи буюу гүний ус, геоэкологийн судалгаануудыг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан болон Ховд хотуудад хийж байна. Тайлан бүр хамгаалагдахад ард нийтэд шинэлэг мэдээллийг тухай бүрт хүргэхээр ажиллаж байна.
-Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт том байр суурь эзэлдэг. Зарим хүмүүс нэгэнт бидэнд хэд хэдэн том орд байгаа, тэдгээрийгээ ашиглаж дуустлаа өөр салбараа хөгжүүлье гэсэн байдлаар ханддаг. Гэхдээ Монголд ашиглагдаж буй орд бүр өөрийн настай буюу ашиглагдаад дуусах хугацаа нь тодорхой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр бүгд дуусахад бид яах ёстой вэ гэдгийг дор хаяж мэдээллийн хувьд нэгдмэл байдлаар шийдвэр гаргахад бэлэн байх хэрэгтэй юм. Учир нь хүн ам тогтвортой өсөх нь тодорхой. Тэдгээрийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр материалын эх үүсвэр зайлшгүй шаардагдана. Иймд геологийн судалгааг тасалдуулалгүй, зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбартаа суурь мэдээлэл бэлтгэх байдлаар хөгжүүлсээр байх нь чухал.
- Казакстан болон ОХУ-д Газрын хэвлийн тухай хууль суурь хууль болон үйлчилдэг. ОХУ-д Үнэт буюу Ховор металлын асуудлыг тусад нь хуулиар зохицуулдаг. Харин БНХАУ-д Эрдэс баялгийн тухай хууль нь суурь хууль болон үйлчилдэг. Монгол Улсын хувьд Газрын хэвлийн тухай хууль энэ салбарын гол суурь хууль болдог боловч 1988 онд анх батлагдсанаас нь хойш гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ суурь хуулиа сайжруулахаа урьтал болголгүй Ашигт малтмалын тухай хуулиар хатуу төлөвт буй ашигт малтмалыг, усыг Усны  хуулиар, газрын тосыг Газрын тосны хуулиар, цацраг идэвхэт эрдэс, чулуулгийг мөн өөр хуулиар зохицуулж буюу газрын хэвлийн ашигтай малтмал бүрийг тус тусад нь хуульчилсан нь оновчгүй санагддаг. Мөн эдгээр хуульд маш олон нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн буюу зарим тохиолдолд жилд хэд хэдэн удаа нэмж өөрчилж байсан.
-Бид суурь муутай байшинд амьдарч байгаа мэт суурь хууль буюу Газрын хэвлийн тухай хуулиа сайжруулалгүй дээгүүр нь сэвээд  байж магадгүй юм. Иймд яаралтай Газрын хэвлийн тухай хуулийг сайжруулж бусад холбогдох хуулиудыг нэгтгэх хэрэгтэй гэж боддог. Эцэст нь хүн бүр геологич бидний ажлын агуулгыг бүрэн утгаар нь ойлгохыг, биднийг ажил хөдөлмөрөө эрхлэх боломжоор тэр тусмаа орон нутагт дэмжин олгохыг хүсч байна.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин