Б.ОД
Улсын хэмжээнд мягмар гарагт 189 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 467201 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 91 нь Улаанбаатар хотод, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд уг өвчний улмаас эндэгдэл бүртгэгдээгүй байна.
Одоогоор улсын хэмжээнд 1377 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4863 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-315
Хүндэвтэр-909
Хүнд-139
Маш хүнд-14 хүн байна
Эх сурвалж:www.polit.mn