Ш.Хишигсүрэн: Нобелийн шагнал хүртэх эмэгтэй Монголд бий, тэд гарцаа олохгүй байна

2022-03-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Соён гэгээрүүлэгч телевизийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал  Ш.Хишигсүрэнгийн  “Гэгээрлийн манлайд эмэгтэйчүүд”   урлагтай лекц  “Хүүхэлдэйн  театр”-т  эхэллээ. Түүний  хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.

 

-Монголын хүн амын 51 хувийг  эмэгтэйчүүд дангаараа бүрдүүлдэг. Дээр нь 1.3 сая хүүхдийг өсгөж, хүмүүжүүлж байна. Зөвхөн боловсролын салбарт ажилладаг багш нарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг.


-Улс төрийн сонгуулийн үеэр ухуулга сурталчилгаа хийдэг ухуулагч нарын 80 гаруй хувь, үйлчилгээний салбарын 70 орчим хувь нь  эмэгтэйчүүд байгаагаас  үзэхэд улс орон маань  эмэгтэйчүүдийнхээ турьхан эмзэг  нуруун дээр тогтож байна.


 -Соён гэгээрүүлэгч эмэгтэйчүүдийг олж ярилцъя гээд  “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлгийг санаачилж хөтлөөд  13 жил болоход  оролцогчдын 95 хувь нь  эрэгтэй байв.


-Даян дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүйчүүдэд  монгол эмэгтэйчүүд ордог. Европын болон олон  орны  залуус “Монгол эмэгтэйчүүд гайхамшигтай, тэдэнтэй гэрлэх сэн, тэгвэл  жаргалтай амьдарна”  гэдэг.


-Монголын нийгмийн  оргилд яагаад   цөөхөн эмэгтэй байдаг вэ.  Улс төрд гарсан эмэгтэйчүүдээс эрчүүд нь хэд дахин илүү алдаа хийж байхад хамгийн эхэлж  эмэгтэйчүүд дээр фокуслан гоочилж,  шоолж, шоглож байдаг юм бэ. Дээр нь дандаа сул дорой мэтээр харагдуулахыг хичээнэ.  Та нар болиоч. Феодалын үеийн сэтгэхүйгээсээ салаач.


- Та нар эмэгтэйчүүддээ баярлаж талархахгүй юм уу? Тэдний  аж амьдрал, хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлд  нь баяр гуниг юу байдгийг асууж, нийгэмд эзлэх байр суурийг нь тодотгохгүй юм уу гэсэн асуулт дэвшүүлж, сүүлийн таван жилийн турш янз бүрийн лекц зохион байгуулж ирлээ.


-Хэрэв Украин болон ОХУ-ын  Ерөнхийлөгч нь эмэгтэй байсан бол  бие бие рүүгээ танк,  танк сөнөөгч явуулж байлдах уу гэдэг асуултыг яагаад тавихгүй байна вэ.


-Гар барьж эсвэл тэврэлдэж уулзаад эмэгтэй хүний нарийн ширийн яриа,  цаашлаад хоёр орны төрийн тэргүүний хувьд улсынхаа хүүхэд, залуусын талаар ярилцаж, харилцааг энгийн боловч чадварлаг шийддэг чанар эмэгтэй хүнд заяамал байдаг.


-Эмэгтэйчүүдийн оролцоо бага,  тэднийг том бодлогодоо оруулдаггүй  газарт  ямагт хүчирхийлэл, арга мухардсан байдал,  эвдрэлцэл, дайн, самуун гардаг.


 Монголчууд  олон үеийн турш хүн төрөлхтөнд  оюун санааны  гарц гаргалгаанууд нээж өгч  ирсэн яндашгүй түүхтэй.


-Мухардалд орсон даян дэлхийд эмэгтэй хүний манлайлал, тэр дундаа Монголоос  хүн төрөлхтөнд гарц гаргалгаа нээж өгөх  манлайлал гарч ирээсэй.


 -Монгол эмэгтэйчүүд  маш  даруу,  амбиц багатай,  шуналгүй  байдаг. Хамгийн том шунал юу вэ гэхээр  эр нөхрөө, ханиа хайрлах хайр,  амбиц  нь үр хүүхдээ сайн сайхан явуулах хүсэл. 


-Монгол эмэгтэйчүүд  тийм ер бусын  амьдралын үзэл бодол, онцгой  үнэт зүйл, уламжлал, соёлтой.


-Дэлхийн олон оронд хүчтэй эмэгтэйчүүд гарч ирж байна. Манай  эмэгтэйчүүдэд ийм боломж бүрэн бий.


-Зохиол бүтээлээрээ  юм уу,  энхтайван хийгээд энэрэн нигүүлсэхүйн үйлсээрээ Нобелийн  шагнал авах монгол эмэгтэй бидний дунд олон бий. Гагцхүү аргаа л олохгүй байна.

 

Ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс: https://www.polit.mn/a/94071

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 47 (6779)

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин