НҮБ:Улс төрд манлайлах олон эмэгтэй удирдагч дэлхийд хэрэгтэй

2022-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш эмэгтэйчүүдийн эрхийг хангах, цар тахлын дараах сэргэлтийн үйл явцад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр дэлхийн улс орнуудад хандан уриалжээ.

Тэрбээр “Дэлхий нийтээрээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж буй энэ цаг үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр өмнө хүрсэн амжилтаасаа ухарч байгаад миний бие харамсаж байна. Үүний хохирлыг бид бүгдээрээ амсаж байна. Сүүлийн жилүүдэд тохиосон шил шилээ дарсан хямралууд нь эмэгтэйчүүдийн манлайлал хэзээ хэзээнээс илүү чухал болохыг харууллаа. Эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн ажилтнууд цар тахлын эсрэг баатарлагаар тэмцэж байна. Гэтэл үүний зэрэгцээ, эмэгтэйчүүд, охид хамгийн эхэнд ажлын байраа алдаж, сургуулиа орхиж, цалингүй гэр орны болон үр хүүхэд, дүү нараа асран халамжлах ажил хийхээс өөр аргагүй нөхцөлд хүрч байна. Мөн охид эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн болон цахим хүчирхийлэл огцом нэмэгдсэний зэрэгцээ олон охин хүүхэд насандаа гэрлэх сорилттой тулгарч байна. Этиопоос Афганистан болон өнөөдрийн халуун бүс болоод буй Украин гээд зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт охид эмэгтэйчүүд хамгийн эмзэг байдалд байгаа ч тэдний энхийн төлөөх дуу хоолой хамгаас илүү чанга, хүчтэй сонсогдож байна. Иймд бид охид, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах асуудлыг анхаарлынхаа төвд тавьсан феминист сэтгэлгээг сэргээж байж  ирээдүйд бүх нийтийн тогтвортой, эрх тэгш сэргэлтийг авчрах боломжтой. Төрийн болон бизнесийн салбарыг манлайлдаг, бүх нийтэд ашиг тусаа өгөх ногоон, нийгмийн дэвшилтэт бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг илүү олон эмэгтэй бидэнд хэрэгтэй байна. Тухайлбал, парламентад эмэгтэйчүүд илүү олон байснаар, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр илүү эрүүл амлалт авах, эрүүл мэнд, боловсролын салбарт илүүтэй хөрөнгө оруулалт хийх асуудал шийдэгддэг гэдгийг бид мэднэ” гэж ярьжээ.

Эх  сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин