Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд ням гарагт 173 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 86 нь орон нутагт, 87 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд нэг иргэн халдварын улмаас нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 2102 хүн цар тахлаар амиа алдлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1614 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 396 нь хүүхэд, 83 нь жирэмсэн эмэгтэй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 369 нь хөнгөн, 1087 нь хүндэвтэр, 139 нь хүнд, 19 нь маш хүнд байна. Мөн гэрийн хяналтад 5545 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn