С.САРУУЛ
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Пушкины медаль”-иар шагнажээ. Тус шагнал нь ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн шагнал юм байна. Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ШУА-ийн ерөнхийлөгчид албан захидал илгээж “Энэхүү үйл явдал нь хүмүүнлэгийн салбарт Орос-Монголын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань ОХУ-ын удирдлага хүлээн зөвшөөрсний нотолгоо боллоо. Хоёр орны шинжлэх ухааны олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ихээхэн зүйл хийсэн, цаашид ч үргэлжлүүлэх нь дамжиггүй юм. Таны аливаа чиглэлийн өргөн, гүнзгий мэдлэг, суурь хандлага нь цаашдын мэргэжлийн үйл ажиллагаанд тань түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn