Гэрэл зургийг © Л.Батдорж / "ЗУУНЫ МЭДЭЭ"
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ 2022.02.26-ны өдөр Ардчилсан намын Их хурал гэх хууль бус Их хурлыг зарласан байна. Уг үйлдэл нь Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу хууль бус юм. Ардчилсан намын их хурлыг зарлах эрх бүхий субьект нь зөвхөн ҮБХ бөгөөд хэн нэгэн дур мэдэн зарлах эрхгүй. С.Эрдэнэ өөрийгөө намын дарга гэж уг Их хурлыг зарлаж байна. Гэтэл УДШ Ардчилсан нам даргагүй байгаа гэж 3 үдаагийн шуухийн шийдвэрээрээ тогтоосон. Тиймээс Их хурлыг зарлан хуралдах эрхтэй цорын ганц байгууллага нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.12.2-т зааснаар ҮБХ-ны хурал атал С.Эрдэнэ ҮБХ-г хуралдуулахгуйгээр Их хурлыг зарласан байна.