ГХЯ:Украинд байгаа иргэд хоол, хүнс худалдаж авахад хүнд байна

2022-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Гадаад харилцааны яамнаас Украин дахь иргэдийг татан авах ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Манай улс хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Үүнээс гурван иргэн өчигдөр Монголд иржээ. Мөн Харьковт байгаа иргэдээс 15 нь гуравдугаар сарын 3-нд Монголд ирэх юм байна.

Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Украин Польш улсын хил дээр найман иргэн ирсэн. Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна. Харьков хотод 23 хүн байна. Үүнээс 18 нь оюутан бөгөөд  бүгд хоргодох байранд байгаа. Нөхцөл байдал тэнд маш хүнд байна. Харьков хот руу орох гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай бид холбоотой ажиллаж байна.  Газар дээр нь ГХЯ, Унгар, Чех улсаас тус бүр хоёр ажилтан нэмэлтээр хил хооронд ажиллаж байгаа. ОХУ-руу гарах боломж бүрдвэл бэлэн байдлыг хангах үүднээс Москва дахь Элчин сайдын яамнаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын хилийн талд хүлээлтийн байдалтай байна. Оюутнуудын Монгол дахь данс руу тус бүр 1.2 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөнөөс гадна тухайн газарт бараа бүтээгдэхүүн худалдаж авах нөхцөл байдал хүнд байгаа. Гадаад харилцааны яам тэд хоногийн дотор оюутнууддаа хоол хүргэж өгнө гэж хэлж чадахгүй. Аль ч улсын гадаад яам үүнийг тодорхойлж чадахгүй байна. ОХУ-д Монгол Улсын 5000 орчим иргэн бий. Элчин сайдын яамнаас тухайн иргэдтэй холбогдон байнгын холбоотой ажиллаж байгаа” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин