Б.ОД
ХААН банкны хувь эзэмшилд өөрчлөлт орсон, ихэнх хувьцааг нь эзэмшдэг Японы иргэн Савада хувьцаагаа зарсан гэх мэт мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад тайлбар өглөө.
Тэрбээр “ХААН банкны нийт хувьцааны 46 хувь нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Савада холдингс” компанийн эзэмшилд байдаг. Тус компани нь 1958 онд байгуулагдсан ба олон охин компанитай. Эдгээрийн нэг нь ХААН банк юм. ХААН банкны хувь эзэмшилд өөрчлөлт орвол заавал Токиогийн хөрөнгийн биржээр дамжиж гүйлгээ нь хийгддэг бүтэцтэй. Хидео Савадагийн зүгээс "гомдолтой" гэсэн захиа ирсэн гэж сонссон. Энэ захиа нь Монголбанкаар дамжаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АТГ-д хаяглагдаад ирсэн байсныг үзсэн.Монголбанктай асуудлаа шийдэхээр ирвэл Банкны тухай хуулиар заавал банкаараа дамждаг. Өөрөөр хэлбэл, ХААН банктай холбоотой аливаа асуудал банкаараа дамжиж явдаг” гэв.
Эх сурвалж:www.polit.mn