Б.ОД
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр үргэлжиллээ. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ дахь Хөдөлмөрийн Үндэсний Намын бүлэг байгуулагдсаныг зарлалаа.Тус бүлгийн даргаар төлөөлөгч Д.Гантулгыг сонгожээ.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр хуралд гурваас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулахаар болсон юм.
Хөдөлмөрийн Үндэсний Намын бүлэгтт төлөөлөгч Д.Гантулга, П.Наранбаяр, П.Ганзориг нар ажиллах юм байна.
Д.Гантулгын боловсролын байдал:
2001-2004 Их Британи, Манчестер Метрополитаны Их Сургууль
1995-1997 магистр, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль
1991-1995 бакалавр, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль
1991 МУИС-ийн дэргэдэх Гүнзгийрүүлсэн Сургалттай Сургууль
Ажлын туршлага
2015 оноос хойш УЗ-ийн гишүүн, ЕНБД, Хөдөлмөрийн Үндэсний Нам
2008 оноос хойш Гүйцэтгэх захирал, УЗ-ийн дарга, Монголын Актуарчдын Нийгэмлэг
2008 оноос хойш Ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, Гэрэгэ Партнерс ХХК
2012-2015 он Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүн, Монголбанк
2013-2015 он Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Үндэсний хорооны гишүүн
2007-2008 он Актуарын шинжээч, Грант Торнтон, Лондон, Их Британи
Эх сурвалж:www.polit.mn