С.САРУУЛ
ОХУ, Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр “Европын ихэнх орнууд ОХУ-ын агаарын тээврүүдийг өөрийн агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэж байна. Өнгөрсөн Баасан гарагаас Их Британийн “British Airways” ОХУ дээгүүр нисэхээ болилоо. Баруун Европын улсууд агаарын зайгаа хааж эхэлж байгаа нь Монгол Улсын агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж, эрсдэл үүсгэх боломжтой талаар бид судалж байна. Хэрэв Европоос Азийг чиглэсэн нислэгт өөрчлөлт орвол манай улсын өнгөрөлтийн нислэг одоо байгаа тооноосоо дээд тал нь 78 хувь хүртэл буурах магадлалтай. Мөн шатахууны үнийн өсөлт болон шатахуун, түлшний хангалт тасалдах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй харагдаж байна. Цаашид хэрэв ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойрч нислэг үйлдэхээр болбол нислэгийн цаг 2 болон түүнээс дээш цагаар нэмэгдэх эрсдэл ч бий. Өнөөдрийн байдлаар манай улсын агаарын тээврийн салбарт шууд аюул учруулахаар эрсдэл үүсээгүй байна” гэж танилцууллаа.
Эх сурвалж: www.polit.mn