Улс орнуудын гадаадын зорчигчдод тавьж байгаа шаардлага

2022-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадаадын улс орон руу зорчих иргэдэд анхааруулга, зөвлөмж хүргэлээ.

Иргэд зорчих гэж байгаа улсынхаа Элчин сайдын яамнаас визийн мэдүүлэг авахдаа шалгуурыг нь заавал тодруулах хэрэгтэй юм.  Гадаад руу чартер нислэгээр зорчих иргэдэд улс орон бүр тодорхой шалгуур тавьж байгаа. Тухайлбал, Covid-19 PСR шинжилгээг хилээр нэвтрэхээс 24-72 цагийн дотор өгсөн байхыг иргэдэд анхаарууллаа. Мөн аль улсад ямар вакцин хүлээн зөвшөөрч байгааг мөн сайтар судлахыг зөвлөлөө.

Япон:Шинжилгээний хариу эерэг гарвал буцаана

Япон улсын хувьд нэгдүгээр сарын 29-нөөс хилийн хорио цээрийн хугацаанд өөрчлөлт орсон. Өвчлөл өндөр орноос ирсэн тохиолдолд заавал тусгаарлан ажиглах байранд гурав хононо. Үүнд, Монгол Улсын иргэд хамаарна. Хэрэв Япон руу зорчих бол тусгаарлалтад орж, зочид буудлаас гарахдаа PCR шинжилгээ өгнө. Эерэг гарвал тусгаарлан ажиглаж, буцаах зэрэг шаардлага тавьж байна.

Өмнөд Солонгос:Явахаас 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгнө

Өмнөд Солонгос. нэгдүгээр сарын 22-ноос эхлэн БНСУ явах өдрөөс өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шалгуур тавьсан. Хэрэв хариу 48 цагаас хойш гарсан бол хүлээн авч, хилээр нэвтрүүлэхгүй. Мөн шинжилгээний бичгийг цаасаар хэвлэж заавал авч явах ёстой.

Харин АНУ-ын хувьд бүрэн вакцинд хамрагдсан жуулчид хоёр дахь тунгаа зорчихоос 14 хоногийн өмнө хийлгэсэн байна.

Канад:Эдгэснээ нотлох баримт хэрэгтэй

Канад улсын тухайд вакцины хоёр тунд хамрагдсан байх шалгууртай. Өвдсөнөөс хойш 180 хоногийн дараа Канадын хилээр нэвтрэх гэж байгаа бол эдгэснээ нотлох хэрэгтэй. Хэрэв тухайн улсын шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах арга хэмжээ авах юм. Тусгаарлалтын хувьд 10 хоног хэвээрээ байна. Тухайн улсад зорчих хугацаанд COVID-19-ийн шинж тэмдэг илэрвэл нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах дугаарт холбогдож, дахин тусгаарлагдах юм. Тодорхой шалтгаанаар вакцин хийлгээгүй хүн хорио цээрийн журмыг адил мөрдөнө гэж ойлгож болно.

Харин ОХУ-ын хувьд 48 цагийн дотор шинжилгээний хариу сөрөг байх ёстой бөгөөд хариугаа англи, эсвэл орос хэл дээр хэвлэж авч явах хэрэгтэй байна.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин