Б.ОД
Улсын хэмжээнд коронавируст халдварын 320 шинэ тохиолдол ням гарагт батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Шинээр илэрсэн халдварын 138 нь нийслэлд, 182 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд нэг хүн цар тахлаар амиа алджээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 9457 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2676 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
Хөнгөн-701
Хүндэвтэр-1712
Хүнд-225
Нэн хүнд-38 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn