Цар тахлын үед мэдээлэл олж авах, түгээх эрх зөрчигдсөн гэж дүгнэв

2022-02-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Цар тахлын нөхцөл байдал, онцгой үед тогтоосон дэглэм нийгмийн амьдралд эерэг, сөрөг олон нөлөө үзүүлсэн. Хөл хорионы улмаас бизнесүүд хүндрэлд орж улсын эдийн засаг агшиж инфляц улсын хэмжээнд 14.6 хувьд хүрээд байгаа. Түүнчлэн цар тахлыг далимдуулсан олон үйл явдал өрнөж, төв талбайд “иргэдийн” жагсаал тасралгүй хоёр жил боллоо.  Үүний хажуугаар гол хөндөгдсөн асуудал нь иргэдийн мэдэх эрх ба цар тахлын үеийн сэтгүүл зүй, сэтгүүлчдийн ёс зүй байсныг мэргэжилтнүүд хэлэв. Өнгөрсөн жилийнхээ онцлох сэдэв, анхаарах асуудлаа хэлэлцэж дүгнэдэг сэтгүүл зүйн ёс зүйн форум өчигдөр зохион байгуулагдлаа. Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан ёс зүйн форум “COVID-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй” сэдвээр өрнөв. Цар тахлын онцгой дэглэмийн үед төрөөс авч хэрэгжүүлсэн шийдвэр, арга хэмжээ нь сэтгүүл зүйн мэдээлэх, мэдээлэл олж авах, түгээх эрх, мэдээллийн чөлөөт урсгалыг боомилж иргэдийн мэдэх эрхэнд халдаж байгааг хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ асуудлаар ч иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн зөвлөл болон ТББ-ууд судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Түүнчлэн хэлэлцүүлэг өрнүүлж цар тахлын үед сэтгүүлчдэд тулгамдаж байсан асуудлыг хөндөв. Хоёр жилийн хугацаанд мэдээлэл хаалттай болж, эх сурвалжийн дутагдалд орсон гэдгийг онцолсон юм. Тухайлбал, иргэд цар тахлын үед төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл илэрхийлсэн, таамаг дэвшүүлсэн, санамсаргүйгээр мэдээлэл хуваалцсаныхаа улмаас  худал, ташаа батлагдаагүй мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээн хуулийн байгууллагаар буруутгагдаж, дор хаяж 750 сая төгрөгийн торгуулийг төрд тушаасан байх тооцоолол гараад байгаа аж. Мөн хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэрийн дор нийгмийн сүлжээ болоод хэвлэл мэдээллээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд хуулийн хариуцлага тооцох явдал цар тахлын жилүүдэд эрс нэмэгдсэн байна.

Харин нөгөө талд цар тахлын үед зөвхөн төр засаг биш сэтгүүлчид ч алдаа гаргасныг онцлов. Тодруулбал, иргэдийн хувийн мэдээллийг дэлгэх, хүний эрхийн зөрчил гаргаж ёс зүйн алдаа гаргасныг мэргэжлийн байгууллагууд сануулав. Ямартай ч ёс зүйн форумаар өнгөрсөн хоёр жилийн онцгой үеийн алдаа, оноог дэнсэлж, төр, иргэд, сэтгүүл зүй аль аль талдаа суралцсан жилүүд байсныг онцоллоо.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Б.Алтантуяа: Иргэдийг хэвлэл мэдээллийн боловсролтой болгох шаардлагатай

/Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал/

-Төрөөс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүд нь дарангуйллын хэв шинжтэй, хааж боох арга барилтай байсан. Үймээн самуун дэгдээхгүй байх, үнэн зөв мэдээллээр хангах нь төрийн үүрэг хэдий ч энэ үүргээ хэрэгжүүлэхдээ буруу арга, менежмент хэрэгжүүлсэн. ДЭМБ-аас цар тахлын хямралыг даван туулах зөв арга бол олон нийтийг айдаст автуулахгүйгээр үнэн, зөв мэдээллийг түргэн шуурхай, бодитой, шинжлэх ухаанд тулгуурлан хүргэхийг зөвлөсөн. Гэтэл манай улс цар тахлын онцгой үед худал мэдээлэл тараавал хариуцлага тооцох системээр ажиллаж мэдээллийн чөлөөт урсгалыг хааж нэг мэдээллийн урсгалтай болгосон. Хямралыг улам дордуулах олон хүчин зүйл байлаа. Тухайлбал, хэвлэл мэдээллийнхэнд цар тахлын үеийг сурвалжлах, түгээх, мэдээлэх ур чадвар, бэлэн байдал зэрэг олон зүйл шаардлагатай бас дутмаг байсан. Мөн цар тахлын хүнд үетэй хоёр ч сонгууль давхцсан. Сонгуулийн үеэр бидний олон жил яриад шийдэж чадаагүй асуудал буюу хар PR, сөрөг хүчнээ дарах гэсэн хуучин арга барил, технологиуд нь цар тахлын онцгой үетэй давхцсанаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрх, мэдээллийг эрж хайх, олох, түгээхэд нөлөөлсөн. Дахин ямар ч нөхцөл байдал үүссэн хохирол багатай даван туулахын тулд иргэдийг мэдээлэлд цензуртай хандах, хэвлэл мэдээллийн боловсролтой болгох шаардлагатай.

 

У.Тамир: Төр, хэвлэл, иргэдийн гурвалсан жишиг тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй

/ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга/

-Сэтгүүл зүйн ёс зүйн форумын үеэр танилцуулсан судалгааны үр дүн, хэлэлцүүлгээр цар тахлын үед мэдээлэл олж авах, түгээх, иргэдийн мэдэх эрхийг хангах, сэтгүүл зүйн чөлөөт урсгалаар мэдээлэл дамжуулахад хүндрэлтэй байсныг хөндөж байна. Түүнчлэн цар тахлын онцгой нөхцөл байдал нь олон сорилт, бэрхшээлийг авчирсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэн онцолж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас иргэд төдийгүй төр засаг ч айж, эмээсэн. Энэ үед хэвлэл, мэдээллийн салбарынханд тулгамдсан хамгийн том асуудал нь мэдээллийн эх сурвалж дутагдах, мэдээллийг олон талаас судлах, хараат бус, ил тод байдал хангагдаагүй байдал юм. Энэ нь судалгааны үр дүнгээр гарсан. Тухайлбал, төр засгаас санхүүжүүлсэн нэвтрүүлэг бэлтгэж түгээсэн нь хэвлэлийнхэн өөрсдөө бодох ёстой асуудал юм. Түүнчлэн төр, иргэд, хэвлэлийн гурвалсан холбоог зөв ашиглаж жишиг тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 41 (6773)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин