Б.Эрдэнэдалай: Төрийн санхүүжилт бодлогын намыг гаргаж ирнэ   

2022-02-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

МУИС-ийн улс төр судлалын танхимын ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс зохион байгуулсан форумд  “Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн байдал: Ардчилал, төлөөлөл эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөл”  илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэ сэдвийн эргэн тойронд түүнтэй ярилцлаа.

 

-Үндсэн хууль хийгээд  ардчиллын суурь зарчим зөрчигдөх нөхцлийг  үүсгэж байгаа улс төрийн намын санхүүжилт хийгээд  эмэгтэйчүүд, залуучуудын  улс төрийн оролцоонд  нөлөөлж буй хүчин зүйл нь юу вэ? 

-Ардчилсан улс оронд хамгийн наад зах нь сонгуулиа зөв, сонгуулийн үндсэн зарчмуудыг хангахуйц хийж байх ёстой. Гэтэл манайд Үндсэн хуулиар олгогдсон бидний улс төрийн эрхүүд хэрэгжихгүй байна.

Жишээ нь  сонгох, сонгогдох эрхийн асуудал. Энэ эрх хаана хэрхэн зөрчигдөж байна гэвэл улс төр болон мөнгөний хоорондын харилцаа, улс төрийн намын санхүүжилтийн асуудал дээр зөрчигдөж байна.

Тухайлбал, нэг нэр дэвшигч нэр дэвшихдээ бус  тухайн намаас  нэр дэвших эрхээ олж авахын тулд намдаа дэнчин өгдөг. Маш их хэмжээний санхүүжилт олж өгч байж нэр дэвших эрхтэй болно. Гэхдээ нэр дэвших сонирхлоо илэрхийлж байгаа маш олон хүн дундаас дахиад  нэр дэвших үү, үгүй юу, цааш явах уу, үгүй юу гэдэг эрх нь хязгаарлагддаг. Энэ нь өөрөө тухайн хүний сонгогдох эрхийг зөрчиж байна, нөгөө талаас сонгогчид боловсрол мэдлэгтэй, бодлого боловсруулах хэмжээний нэр дэвшигчийг сонгох боломж нь  алдагдаж байгаа буюу  мөнгөтэй хүнийг сонгох шаардлагатай  шууд тулчихдаг.Тиймээс сонгох эрхийн асуудал энд адилхан  яригддаг.

Ардчилал бол тэгш өрсөлдөөн. Сонгуульд оролцогчид бүгд  гарааны тэгш нөхцлөөс гардаг байх ёстой. Гэтэл манайд мөнгөтэй, бизнес эрхэлдэг хүмүүс сонгуулийн кампанит ажилдаа  их хэмжээний мөнгө зарцуулж гарч ирж байгаа нь эргээд сонгогчдын төлөө бус хандив өгсөн хүмүүстээ үйлчлэх юм уу, ямар нэгэн бизнесээ хөгжүүлэх сонирхлоор манай улс төрийн  санхүүжилтийн асуудал зохицуулагдаад явчихдаг.  Ийм нөхцөл байдлыг үргэлжлүүлж   болохгүй.

-Бүх салбарт эмэгтэй лидер, манлайлагч залуус олон  байгаа.  Тэднийг сонгуульд нэр дэвшүүллээ гэхэд  саяын хэлж байгаа мөнгө, санхүүгийн асуудал, гарааны тэгш нөхцөл  манайд үйлчилдэггүйгээс  гарч ирж чаддаггүй. Тэдэнд ээлтэй санхүүжилтийн ямар арга зам, гарц, хувилбарууд байж болох вэ?

-Ер нь бол эмэгтэйчүүд, залуучуудыг улс төрд  оролцуулах нь  олон давуу талтай. Улс орныг хөгжүүлэх бодлогод  шинэчлэл, өөрчлөлт гарч ирдэг. Иргэнийхээ  төлөө, хүний эрхийг хангасан бодлого, зохицуулалтууд орж ирдэг нь залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд байлгах нь зөв юм гэсэн  зорилго, зорилтын  суурь болж өгдөг.

Яагаад эмэгтэйчүүд, залуучуудыг улс төрд өргөнөөр оролцуулах ёстой юм бэ гэдэг нь ойлгомжтой болчихоор хэрхэн   тэднийг  төлөөлөл болгож сонгох вэ. Сонгогдох нөхцлийг нь  яаж гаргаж ирэх вэ  гэдэг асуулт гарна. Орчин үед улс орнууд  төрийн санхүүжилтээр энэ асуудлыг шийдэж байгаа. Нөгөө талаас эмэгтэйчүүд өөрсдөө манлайлах, зөв үлгэрлэх, сонгуулийн зөв  кампанит ажлыг явуулах, сонгогчдод зөв зүйлийг  уриалах зэргээр сайн жишгийг гаргаж ирснээрээ  дэмжигдэх, магадгүй зарим улс орнуудад  эмэгтэйчүүдийн    улс төрийн нам парламентад олон суудал авах зэрэг байдал гарч ирж байна. 

-Улс төрийн намд төрөөс  санхүүжилт олголоо гэхэд тэр нь зөв зүйлд зарцуулагдах болов уу?

-Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлнэ гэхээр хүмүүс  “Их хэмжээний мөнгийг улс төрийн намуудад өгчих юм байна” гэж ойлгоод байдаг. Гэтэл төрийн санхүүжилтийн гол зорилго нь тухайн улс төрийн намыг бодлогын нам болгох чиглэлд л зохицуулалт  хийж  байх ёстой. Өөрөөр хэлбэл, бодлогыг боловсруулахад олгогдох мөнгө болохоос биш намын аппаратыг, намын  байрыг санхүүжүүлэх асуудал биш юм.

-Сонгуулийн хуулиар сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдах мөнгөний дүн тодорхой байх ёстой боловч  сонгуулиас сонгуульд, ялангуяа   эмэгтэй нэр дэвшигчдийн  зарцуулж байгаа мөнгө хамт дэвшиж байгаа  өрсөлдөгчдийнхөөсөө илүү болж байгаа судалгааг та форумд оролцогчдод танилцуулсан. Гэхдээ тайлагнаж байгаа мөнгөн дүн нь бодит байдалд зарцуулсан мөнгөн дүнгээс зөрдөг гэсэн. Үүнд судлаачийн зүгээс ямар дүгнэлт хийж байна? 

-Сонгуулиар нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн кампанит ажлыг  өргөн хүрээнд хийдэг. Телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй сурталчилгаа явуулдаг, сонгуулийн кампанит ажлын материал, ухуулагчдыг аль болох олон байлгаж байж сонгуульд ялдаг юм шиг хандлага манайд харагдаад байгаа. Энэ нь сонгуулийн тогтолцоотой бас холбоотой. Сонгуулийн тогтолцоог том тойргоор, нэг тойрогт  олон мандаттай болгож, олон хүн нэр дэвшдэг, газар нутгийн хувьд ч гэсэн том  байлгахаар залуучууд, эмэгтэйчүүдэд,   бодлого  боловсруулахыг зорьж байгаа хүмүүстээ хүрч чадахгүй, тэдэнд маш их бэрхшээлийг үүсгэдэг. Миний судалгаа /илтгэлд/  харуулсан хүснэгтэд  эмэгтэйчүүд  сонгуульд их мөнгө зарцуулж байгаа  жишээ харагдаж байгаа. Гэхдээ  түүнийг бууруулахын төлөө байх ёстой юм шүү гэсэн байр суурийг  илэрхийлэхийг зорьсон.

-Одоо байгаа хууль эрх зүйн орчныг шинэчилэх, илүү  сайж­руулахын тулд юу хийх ёстой вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн төсөл батлагдахгүй  олон жил болж байна. Энэ хуулийн төсөлд сайн зохицуулалтууд орж ирж байгаа. Үүнийг батлах хэрэгтэй. Сонгуулийн  тухай хуульд болон Улс төрийн намын тухай хуульд  санал худалдан авалтыг хориглосон, хэрэв тийм үйлдэл гарах юм бол хариуцлага тооцох заалт, шинэ  хувилбарууд оруулж ирэх хэрэгтэй. Тэгвэл одоо байгаа улс төрд их хэмжээний мөнгө зарцуулдаг, тэр нь ямар ч хяналтгүй  байдаг асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэх байх.

-Сонгуульд зарцуулсан мөнгөнийхөө хэмжээгээр өөрсдийнх нь бололцоо хангагдаж чаддаг юм болов уу. Энэ талаар судалгаа хийгддэг болов уу?

-Сонгуулийн зардлын тайлангуудыг харахад маш их хэмжээний, тухайлбал 500, 300, 400 сая төгрөг зарцуулж байгаа нэр дэвшигчид байгаа. Хамгийн өндөр дүнтэй мөнгийг зарцуулаад сонгогдож чадаагүй тохиолдлууд ч байна. Энэ нь  юуг харуулж байна гэвэл сонгуулийн кампанит ажлыг   зохион байгуулах, зөвхөн мөнгөөр бүх зүйлийг шийддэггүй гэдгийг бас харуулж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)

 

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

11 цаг 16 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

11 цаг 52 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20