С.САРУУЛ
Зорилтод бүлгийн буюу танхимаар хичээллүүлэх хүсэлтээ өгсөн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна. Тэгвэл цар тахлын шинэ хувилбар буюу омикроны халдвар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл түр зогсоохоор болжээ.Тодруулбал, Засгийн газар, Улсын онцгой комиссын өгсөн чиг үүргийн дагуу хувийн, улсын үл харгалзан цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-11-ний өдрийг дуустал түр хугацаанд зогсоох шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталжээ.
Эх сурвалж: www.polit.mn