А.Энхтуул: Шавь нараа бэлдэж эхлээд багшийнхаа зовлонг ойлгосон

2022-01-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Олон улсын шатрын их мастер, ДШХ-ны дасгалжуулагч А.Энхтуултай шатрын их спортод хөтөлж оруулсан, зааж сургасан багш нарынх нь тухай ярилцлаа.

 

-Шатрын спортод хөл тавьж анхны нүүдлээ заалгасан багшаа дурсвал. Хэзээнээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багшаар удирдуулах болсон бэ?

-Шатрын спортод есөн настайдаа хөл тавьж Ц.Батболд багшаар анхны нүүдлээ заалгаж байлаа. Харин 12 настайгаасаа хойш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багшийнхаа удирдлаган дор хичээллэсэн.Тэгэхээр 15 жилийн турш багшаасаа олон зүйл сурч, мэдэж түүнийх нь үр шимийг хүртэж явна даа.

-Багш нар нь ямар зан характертай вэ. Ер нь хэр хатуу вэ?

-Ц.Батболд багш маань хатуу, зарчимч, сахилга баттай хүн. Гэрийн даалгавраа хийсэн эсэхийг хүртэл шалгадаг. Үнэн сэтгэлээ зориулж шавь нараа бэлддэг. Гаднаа хатуу байдаг ч дотроо шавь нараа хайрлаж, шагнадаг байсан. Харин П.Жигжидсүрэн багш уян хатан, зөөлөн, тайван, өөрөөсөө эерэг, дулаахан энерги цацруулдаг хүн. Бид Жийгээ багш гэж авгайлдаг. Шавь нараа тэмцээнд хожигдохоор “За ямар гар, хөлнөөсөө салсан биш” гэж тайвшруулна. Миний багш бол Монголын шилдэг олон шатарчдыг бэлтгэн төрүүлсэн, Монгол Улсын шатрын спортын түүхийг бичилцсэн чадварлаг хүн шүү дээ.

-Багшийнхаа заах арга барил, шавь нараа бэлтгэдэг онцлог техникээс хуваалцвал?

-Багш бүрд өөрсдийн гэсэн арга барил байдаг. Зөвхөн онол заахаас гадна тамирчныг сэтгэл санаагаар дэмжих, сэтгэл зүйг бэлтгэх нь чухал гэж би боддог. Шатарт цэгцтэй, тууштай байдал чухал. Би үзсэн хичээл, бодсон бодлого бүрийг дэвтэртээ бичиж хадгалдаг юм. Энэ дадал одоо ч надад тус болдог. Ингэж дэс дараалалтай, эмх цэгцтэй суралцахыг шатрын “А” үсгийг заасан Ц.Батболд багш заасан юм. Одоо бол клубынхаа шавь нарыг ингэж бичихийг зааварладаг. Шатарт ухаанаас гадна нөр их хөдөлмөр, зүтгэл гарцаагүй чухал байдаг.

-Хааяа багш нараасаа хатуу үг сонсох, загнуулах зүйл гардаг шүү дээ. Гомдож байв уу?

-Багш нартаа гомдож байгаагүй ээ. Тухайн үедээ багшдаа загнуулаад муухай санагдаж байсан үе байсан. Гэхдээ тэр нь зүрх сэтгэлд ортол гүн үлдсэн муухай дурсамж байдаггүй. Хэрвээ багшдаа гомдлоо гэж үзвэл ухаан суух тусмаа багшийнхаа зөв байсныг ойлгох юм шиг санагддаг.

-Багш шавь хоёрын хамгийн тод дурсамж үлдээсэн тэмцээн болон тэмцээнээс гадуурх сонирхолтой дурсамжаасаа хуваалцвал?

-Жийгээ багштайгаа явсан бүх л тэмцээн миний хувьд дурсамжтай санагддаг. Хамтдаа олон тэмцээнд цуг явсан. Багштай хамт явсан тэмцээн хамгийн гоё. Учир нь багш хоол хийнэ. Жаахан л толгой өвдөж ядрахад эмч шиг эмчилж, ээж, аавын хайраар шавь нараа хайрладаг. Дасгалжуулагч, багшаас гадна эмч, тогооч, хамгаалагч болно. Ер нь Жийгээ багш хэзээ ч гэм хийсэн хүнийг зэмлэж, буруутгадаггүй. Үргэлж тайвнаар зөвлөж ойлгуулдаг. Харин Ц.Батболд багштайгаа дөнгөж шатар тоглож эхэлж байсан учраас цуг явсан тэмцээн цөөн.

-Ер нь тамирчдын сэтгэл зүйд анхаарах нь тун чухал байдаг. Ялангуяа залуу тамирчдад сатаарах зүйл олон гарна шүү дээ. Энэ тал дээр хэрхэн анхаардаг байв?

-Сэтгэл зүйн хувьд тэмцээн бүрд өндөр бэлтгэлтэй явдаг. Ер нь багшаас гадна өөртөө итгэлтэй байх чухал гэж боддог. Иймэрхүү итгэлтэй, зоригтой байдлыг эцэг эхчүүд хүүхдүүддээ суулгаж урмын үгээр тэтгэж сэтгэл санааг нь дэмжих чухал.

-Та өөрөө дасгалжуулагч мэргэжилтэй. Одоо бол шатрын спортыг дэлгэрүүлж шавиа бэлдэж байна. Өөрөө заадаг болохоор багшдаа мэдрэгддэг байсан мэдрэмжийг мэдэрч ойлгож байгаа байх.

-Өөрөө тоглохоос илүү дасгалжуулах нь илүү хэцүү юм байна. Шавь нараа бэлдэж эхлээд гадаад, дотоодын олон хариуцлагатай, том тэмцээнд оролцсон. Энэ үед л  багшийнхаа зовлонг ойлгосон. Дасгалжуулагч бол зөвхөн тамирчидтай харьцаж дасгалжуулахаас гадна тэдний гэр бүлтэй харьцаж ойлголцох олон ажил, асуудлыг нэгэн зэрэг зохицуулдаг. Энэ нь дасгалжуулагч мэргэжлийн үндсэн үүрэг бас онцлог. Шавь нар тоглож байх хугацааг хүлээх маш хэцүү. Хожигдохоор сэтгэл санаа дагаад хэцүү болдог. Дотроо санаа алдсан ч гаднаа зүгээр юм шиг дүр эсгэх жишээтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 8 (6740)

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

7 цаг 44 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

7 цаг 44 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

7 цаг 44 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

7 цаг 44 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

22 цаг 1 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

22 цаг 6 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

22 цаг 8 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

22 цаг 13 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

Өчигдөр 12 цаг 56 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин