БШУЯ: Сурагчдыг цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлэх чиглэл өгсөн

2021-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхлэх гэж байна. Амралтын хугацаа урт байгаа нь хоёр жил орчим танхимын сургалтаас холдсон хүүхдүүдэд дахин сөргөөр нөлөөлж, хичээлийн хоцрогдол даамжирч магадгүй гэж үзэж буй эцэг, эх олон байна. Иймд хичээлийн жилийн бүтцийн талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон дараах хариултыг өглөө. Тэрбээр "Тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө БШУЯ-наас бүтцээ батлан гаргадаг. Энэ дагуу 2021-2022 оны хичээлийн жилийн эхний улиралд сурагчид 16 долоо хоног хичээллээд, зургаан долоо хоног амрахаар зохицуулагдсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 17-ны Баасан гарагт хичээллээд, арванхоёрдугаар сарын 20-ны Даваа гарагаас нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа юм.

Сурагчид 16 долоо хоног тасралтгүй хичээллээд амрах гэж байна гэсэн үг. Түүнчлэн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар улирлын хичээл эхлэхээр байгаа ч Цагаан сар таарч байгаа тул баярын амралт дуусгаад, хоёрдугаар сарын 7-ноос хичээл эхлэх төлөвтэй байна" хэмээн мэдээлэв. Улирлын амралтын хугацаанд ямарваа төрлийн хичээл оруулахгүйгээр амраана” гэв. Мөн "БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад амралтын хугацаанд сурагчдыг бүрэн амрааж, ном уншуулах чиглэл өгч байгаа. Ялангуяа бага ангид улирлын амралтаар маш олон хуудас хуулан бичлэг, цээж бичиг хийх даалгавар өгчихдөг. Үүний улмаас хүүхдүүд ч амарч чадалгүй, хичээл эхлэхэд сурах сонирхолгүй орж ирэх нь бий. Тиймээс сурагчдаа амраах, цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлье гэх чиглэлийг өгч байгаа юм" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

6 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

8 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

8 цаг 21 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

8 цаг 21 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

8 цаг 21 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

8 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

22 цаг 39 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

22 цаг 44 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

22 цаг 46 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

22 цаг 51 мин