Сайн дурын ажил бол нийгмийн хөгжлийн түлхүүр

2021-11-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

М.ЗҮЙР

 

Хүүхэд залуусын хөгжил, боловсролыг дэмжин мэдлэг чадвартай, шинэ үеийн хүнлэг иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн ADRF Mongolia “Боловсрол-Ирээдүй” НҮТББ-тай хамтран “Боловсрол-Ирээдүй” буланг эхлүүлж байна. Энэ удаад Сайн дурын оюутан хариуцсан мэргэжилтэн, сэтгэл зүйч багш Б.Баасанжаргалын бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

 

Сайн дураараа аливаа үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах явдал нь иргэний нийгмийн салшгүй хэсэг бөгөөд сайн дурын ажил нь нийтийн, нийгмийн хөгжлийн төлөө хийж буй хөрөнгө оруулалт юм.

Улс орны нийгмийн төдийгүй эдийн засгийн амьдралд бий болж хуримтлагдсан оюуны чадавх, материаллаг үнэт зүйлсийг олон нийтийн идэвх санаачилга хүчин чармайлтаар хөдөлгөөнд оруулдаг гэдгээрээ ач холбогдолтой юм. Түүнчлэн сайн дурын үйл ажиллагаа үндсэн гурван гол шинж чанартай байна. Үүнд

-Шагнал урамшуулал авах зорилгын үүднээс хийгээгүй байх ёстой. Гэвч тухайн үйл ажиллагааг явуулахад сайн дурын ажилтнаас шаардагдсан зардлыг олгохыг хүлээн зөвшөөрдөг.

-Сайн дураараа, хувь хүний өөрийн хүсэл зорилгын үүднээс хийх нь зохистой.

-Ашиг хонжоо олох зорилготой байж болохгүй.

Тэгвэл яагаад сайн дурын ажлыг хийх хэрэгтэй гэж. Үүний үр дүн, ач холбогдол яг юу юм бэ.

Сайн дурын үйл ажиллагаанд оролцсоны ач холбогдол нь бусадтай туршлага, мэдлэг чадвараа хуваалцах, өөрийгөө хөгжүүлэх, шинэ хүмүүстэй уулзаж танилцах боломжийг олгохоос гадна бусдыг ойлгох, бусадтай харилцах, бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл байхад эерэг нөлөөг үзүүлдэг. Мөн залуучуудад ажиллаж, амьдарч буй нийгэмдээ бие хүн болон төлөвшихөд үнэтэй дадлага сургууль болдог. Энэ нь нэг талаас зөвхөн оюутан залуус гэлтгүй бусад хүн ч сайн дурын ажлаар дамжуулан өөрсдөдөө их туршлага хуримтлуулах бүрэн боломжтойг илтгэдэг.

Тиймээс сайн дурын ажил нь нийгэмд үр дүнгээ өгөөд зогсохгүй, сайн дурын ажилтанд өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд нь ач тусаа өгдөг. Мөн нөгөө талаас сайн дурын ажил нь нийгэмд эдийн засгийн чухал дэмжлэг үзүүлдэг ба үүнээс илүү гэж үзэж болох нэг ач холбогдол нь илүү бат бөх холбоо бүхий хүмүүсийн нийтлэгийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хоорондын итгэлцлийг бэхжүүлж, хүмүүсийн нөхөрлөлийг зайлшгүй тогтвортой байлгах эв санааны нэгдэл, хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг хөгжүүлэхэд тусалдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.3 ЛХАГВА № 216 (6693)

 

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

11 цаг 36 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

11 цаг 41 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

11 цаг 43 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

11 цаг 48 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

14 цаг 22 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

21 цаг 18 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

21 цаг 18 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

21 цаг 18 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

21 цаг 18 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

21 цаг 18 мин