Д.Лянхуа: Төслүүдийн нөлөөлөл, хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж хэвших хэрэгтэй

2021-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Боловсролын эрдмийн сургуулийн захирал, доктор Ph.D Д.Лянхуаг оролцлоо. Тэрбээр “Зууны мэдээ” сонинд “Засгийн газар дээд боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон эрчимтэй хөгжүүлж дэлхийн жишигт хүргэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай, хариуцлагатай "дэлхийн иргэн" бэлтгэхээр зорьж буй энэ цаг үед  дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн улсын өвөрмөц онцлогыг харгалзсан алсын хараатай дээд боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд гадаадын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэй төслүүдийг үр ашигтай, оновчтой, хариуцлагатай удирдахад онцгой анхаарах цаг болсон.

Бид гадаадын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн нь сайшаалтай боловч өмнөх  алдаа дутагдлаа давтахгүйгээр зээл, тусламжийг зайлшгүй шаардлагатай үед авах, төслийг оновчтой, үр дүнтэй, судалгаатай, хариуцлагатай, хяналттай хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, төсөл хэрэгжүүлэх нэгжид давтамжтайгаар орж буй өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд төслийн менежментийг сайжруулах, төрийн албан хаагчдын халаа, сэлгээг аль болох бага хийх , төслийн багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалтыг урьдчилан хийх, төрийн албан хаагчид болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын  төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй.

Мөн төсөл хэрэгжүүлсний дараа нөлөөллийн үр дүн хийдэг болох, зарим тохиолдолд төсөл нэг бүрээр бус төслүүдийг бүлэглэн, ерөнхийлсөн байдлаар   хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж хэвших нь төслийн үр дүнг сайжруулахад ихээхэн тустай юм. Түүнчлэн хөгжлийн түнш байгууллагууд, салбарын яам, төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх нь чухал байна.

Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Судалгааны их сургууль” төслийн хэрэгжилтэд онцгойлон  ач холбогдол өгч,  өмнөх төслүүдийн алдааг давталгүй, чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин