Б.Мөрөн: Томуугийн вакцин КОВИД-19 вирусийн хүндрэлээс сэргийлнэ

2021-10-22
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

- Ханиад томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга бол томуугийн эсрэг вакцин-

Б.Туул

    Хичээлийн шинэ жил эхэлж, намрын сэрүү орж байгаатай холбогдуулан ханиад, томуугаас сэргийлэх вакциныг эцэг эхчүүд сураглаж эхэлдэг. Тиймээс энэ жил КОВИД-19-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор ханиадны вакциныг хэдийд хийж эхлэх талаар Монголд томуугийн вакциныг албан ёсоор импортолдог “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх байгууллагын эмч, төлөөлөгч Б.Мөрөнтэй уулзаж ярилцлаа.

-Энэ жил эрт сэрүү орох төлөвтэй байна. Цаг агаараа дагаад ханиад томуу элбэгшдэг. Тиймээс хоёулаа ярилцлагаа ханиад томуу, амьсгалын замын өвчин яагаад архагшиж, хүндэрдэг вэ гэсэн асуултаар эхэлье?

-Манай орны хувьд газар зүй болон цаг уурын онцгой нөхцөлд байдгийн улмаас хүйтний улирал харьцангуй удаан үргэлжилж, дулааны улирал богино болдог. Түүнчлэн агаарын бохирдол, ундны усны аюулгүй байдал хүрээлэн буй орчин болон нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд ихэсдэг. Уушгины цочмог хатгалгаа, амьсгалын замын бөглөрөл, ханиад томуу болон томуу төст өвчний гаралт нэмэгддэг. Амьсгалын замын эдгээр өвчнөөс хамгийн их тохиолдож байгаа нь яах аргагүй томуу болон томуу төст өвчин буюу бидний хэлдгээр ханиад. Томуугийн вирусээр халдвар авч яаралтай арга хэмжээ аваагүйн улмаас уушгины хатгалгаа болон хүндэрдэг. Мөн өвлийн улиралд эмнэлгүүдийн ор дүүрч байгаагийн хамгийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчлөл байдаг.

-Өвлийн хүйтэнд ханиад хүрчихээд, эдгэсний дараа дахин ханиад хүрдэг. Энэ талаар та тодорхой тайлбарлаж өгөөч. Жишээлбэл, салхин цэцэг өвчнөөр өвдсөн хүмүүс ахиж тусдаггүй шүү дээ. Ханиад, томуугийн вирус өөр байдагтай холбоотой юу?

-Вирус гэдэг нь хэмжээний хувьд бактериас ч жижиг биет. Хүний биеийн эсийн дотор амьдарч чаддаг тул бактериас хэд дахин хурдан өсч үрждэг. Эрүүл эсийг гэмтээх чадвараараа ч бактериас хэд дахин илүү байдаг. Вирусээр халдварладаг олон өвчин бий. Жишээлбэл, Ковид 19, элэгний гепатит өвчин, салхин цэцэг, суулгалт, уушгины хатгалгаа. Эдгээрээс вирус бүр өөрийн гэсэн онцлогт тохирсон ДНХ, РНХ-н бүтэц бүхий мэдээллийг агуулсан байдаг. Элэгний С вирус элэгний эсийн гадаргуу дээрх уурагтай холбогдох бүтэцтэй тул элэгний эсийг л сонгомлоор гэмтээж, халдварладаг. Харин томуугийн вирус нь өөрийн РНХ-н генотипээ өөрчилж чаддаг тул ханиад хүрсэн хүн дахин ханиад хүрдэг. Өөрөөр хэлбэл, та томуугийн вирусээр ханиад хүрч эдгэсэн байлаа ч генотипээ өөрчилсөн яг ижил омгийн вирусээр халдвар авсан тохиолдолд дахин томуу өвчнөөр өвчилнө гэсэн үг.

-Бүх вирус ингэж өөрийн генээ өөрчилдөг үү. Томуугийн вирусээр халдварласан үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ. Зарим хүн вакцин тариулах шаардлагагүй гэж үздэг. Зарим нь тодорхой ойлголтгүйгээсээ болж эрүүл мэндээ хамгаалж чаддаггүй, амь насаа алдах тохиолдол байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бүх вирус амьд биет хувьсан өөрчлөгддөг боловч томуугийн вирус өөрийн генотипээ маш хурдан өөрчилж хувьсаж чаддаг бөгөөд дотроо маш олон төрлийн хувилбарыг үүсгэсэн байдаг учраас жил бүр өөр хувилбар томуугийн дэгдэлт үүсгэх боломжтой байдаг. Одоо дэлхий даяар тархаад байгаа КОВИД-19-ийн вирус мөн хурдтай хувьсан өөрчлөгдөж, шинэ шинэ хувилбарууд ар араасаа гарч өмнөх хувилбарт ньи зориулан гаргасан вакцины үйлдэл дараагийн хувилбарт нь бүрэн үр дүнтэй үйлчилж чадахгүй байгааг та бүхэн мэднэ. Хүйтний улиралд ханиалгаж найтаах үед агаар дуслын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сульдах, ядрах шинж тэмдэг илрэх бөгөөд хүндэрвэл вирусийн хатгалгаа, цаашилбал бактерийн халдвараар хүндэрч хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Түүнчлэн хүүхдүүд өндөр халуурч, суулгах, таталт өгөх хэмжээнд хүндэрдэг. Тиймээс томуугийн вакцин хийлгэх нь томуугаар өвдөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна дээр дурдсан хүндрэл үүсэхээс сэргийлж чадна.

-Томуугийн өвчлөл болон КОВИД-19-ийн хооронд ямар нэгэн хамаарал бий юу. Энэ хоёр өвчнийг зэрэг тусах, хүндрэх эрсдэл хэр бий юу?

-Эцэг эхчүүдийн анхаарал хандуулах чухал зүйл нь энэ юм. Учир нь энэ хоёр өвчнөөр зэрэг өвдөх боломжтой. Ийм тохиолдолд хүндрэх эрсдэл мэдээж илүү байна. Дээр дурдсан элэгний С вирус элэгний эсийн гадаргуу дээрх уурагтай холбогдох бүтэцтэй тул элэгний эсийг л сонгомлоор гэмтээж, халдварладагтай ижил Томуу болон КОВИД-19 вирусүүд нь хоёулаа амьсгалын замаар дамжин халдварлаж уушгины эсэд холбогдон гэмтээдэг. Энэ тохиолдолд өвдсөн хүмүүст ижил төстэй зовуур шинж тэмдэг илэрч байгаа учир ялгаж оношлоход төвөгтэй болохын дээр ханиаж найтаах зэрэг зовуур нэмэгдсэнээр олон нийтийн газар, сургууль цэцэрлэг, гэр бүлийн орчинд давхар КОВИД-19-ийн тархалт нэмэгдэх эрсдэлтэй. Энэ хоёр вирус зэрэг халдварлах үед нэг нэгэндээ ямар нөлөө үзүүлэх талаар дэлхийн эрдэмтэд судалгаа явуулж байгаа бөгөөд хулгана дээр хийсэн судалгааны үр дүнгүүд эхнээсээ гарсан байсан.

-Судалгааны үр дүнгүүд ямар байсан бэ. Та зарим мэдээллээс нь дуулгаач?

-Жишээ нь, https://www.nature.com/ сайт дээр тавигдсан судалгааны үр дүн нь томууны вирус нь уушгины эсэд орж өвчлүүлж эсээс ялгарах АЦЕ-2 гэх ферментийн хэмжээг нэмэгдүүлснээр дээр дурдсан эсийн гадаргуу дээр байрлах вирус холбогдон дотогш ордог уургийн хэмжээг ихэсгэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн эс нь КОВИД-19-ийн халдвар авах эрсдэл нэмэгдэж, томуугаар халдварлаагүй эстэй харьцуулахад КОВИД-19-ийн РНХ-н хэмжээ илт өндөр байсан үр дүн гарсан байсан. Энэ нь томуугийн халдвар нь КОВИД-19-ийг хүндрүүлэх нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тиймээс томуу болон КОВИД-19-ийн вакцинд хүйтний улирлаас өмнө хамрагдах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй болон дархлаа султай хүмүүс заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Одоо харшлын улирал дууссан чинь ханиад хүрчихлээ гэсэн хүн олон байна. Энэ жилийн хувьд ханиад томуугаар ямар насны хүмүүс ихэвчлэн өвдөж байна вэ?

-ХӨСҮТ-ийн томуу, томуу төст өвчний тандалт судалгаагаар томуугийн А хүрээний H3N2 вирус тархаж байгаа. Бага насны хүүхдүүд хүндрэх нь элбэг байна. Нийт ханиад томууны халдвараар өвчлөгчдийн 89 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд 62 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд ханиад томуугаар өвдөөд байгаа нь судалгаагаар тогтоогоод байна.

-Ер нь ханиад томуугаас яаж сэргийлэх вэ. Эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмжийг иргэдэд хүргэж байна вэ. Мөн ДЭМБ-аас энэ жил ямар вакциныг санал болгож байгаа вэ?

-Ханиад томуугаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол томуугийн эсрэг вакцин байдаг. Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Иймээс ДЭМБ-аас жил бүр үүнийг судалж томуугийн вируст тохирсон вакциныг үйлдвэрлэхийг вакцин үйлдвэрлэгч нарт зөвлөмж болгодог. Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2021-2022 онд хамгийн их тархаж байгаа томуугийн А төрлийн хоёр вирус, томуугийн В төрлийн хоёр вирусийн идэвхгүй холимгийг агуулсан вирусийн эсрэг вакциныг Ази тивийн улс орнуудад санал болгосон.

-Танай эм ханган нийлүүлэх байгууллагын оруулж ирж байгаа вакцины талаар товч танилцуулаач. Хаана үйлдвэрлэсэн ямар вакцин бэ?

-Манай байгууллага БНСУ-ын “GREEN CROSS” корпорацид үйлдвэрлэгдсэн “GC FLU” /өөрөөсөө тариуртай/ 4 цент вакциныг Монгол Улсад албан ёсоор бүртгүүлэн Эрүүл мэндийн яамнаас олгодог эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрлийн дагуу сайн дурын дархлаажуулалтын ажлыг магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдтэй хамтран жил бүр зохион байгуулж байна.

-“GC FLU” томуугийн вакциныг хүссэн хүн бүр тариулж болох уу?

-Энэ вакциныг зургаан сараас дээш насны бүх хүн хэрэглэж болно. Вакцин нь хадгалалт, тээвэрлэлтийн нарийн горимын дагуу гарын булчинд тарьж хэрэглэдэг, нэг жилийн дархлаа тогтдог. Гаж нөлөө маш бага илэрдэг. Зарим ховор тохиолдолд тарилга хийсэн газар улайх, хавдах шинж илэрч болно. Эдгээр нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг. Дархлаажуулалтад хамрагдахаас өмнө өөрийн өвчний түүхээ үнэн зөв хэлэх шаардлагатай.

-Хориглох заалт бий юу. Ямар хүмүүст хийж болохгүй вэ?

-Халуунтай өвчтөн, тахианы мах, өндөгнөөс харшилдаг хүн хийлгэх хориотой. Учир нь вакцин нь тахианы өндөгний үр хөврөлөөс томуугийн вирусийг гарган авдаг учир тахианы мах өндөгний харшилтай хүмүүст эсрэг заалттай.

-Вакцин гэхээр айдаг,санаа зовдог хүн олон болжээ. Та энэ вацины талаарх нэмэлт мэдээллүүдээс дуулгаач?

-“GC FLU” нь ДЭМБ-аас зөвлөмж болгон гаргасан вакцин. Энэ вакциныг ЭМЯ-ны зөвшөөрөл, импортын лицензийн дагуу хилийн мэргэжлийн хяналтаар шалгуулан БНСУ-ын “GREEN CROSS” компаниас Монгол Улсад оруулж ирдэг. Уг вакциныг хийлгэхийг хүссэн хүмүүс магадлан итгэмжлэгдсэн доорх эмнэлгүүдэд очин сайн дурын вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Мөн албан байгууллагын захиалгаар вакцинжуулалтыг байгууллага дээр нь зохион байгуулж болно. Эмчийн зөвлөгөөг 8003-2442, 8006-2442 дугаарын утсаар холбогдон авч болно.

Вакцин хийж буй эмнэлгүүд:

1. “Интермед” эмнэлэг: 7701-1111

2. “УБ Сонгдо” эмнэлэг: 7575-2727

3. “Юнимед” эмнэлэг: 7700-0000

4. “Wellness med” эмнэлэг: 7714-0077

5. “Үрхэн” эмнэлэг: 8312-1779

6. “ТодН” эмнэлэг: 7016-4108

7. “Фамили клиник: 7611-5555

8. “Рехамед” эмнэлэг: 7575-0400

9. “Erdene medica” эмнэлэг-7722-0033 зэрэг эмнэлгүүдэд хийж байна.

 

 

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин