С.САРУУЛ
Энэ жил хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүй. Тэгвэл улирлын томуугийн дархлаажуулалттай холбогдуулан бага насны хүүхдүүдээ ирэх сарын 1-нээс цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж буйг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдсэн. Хоёр, гурван настай хүүхдүүдийн 90 орчим хувь нь улирлын томуугийн вакцинд хамрагдсан. Тиймээс Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын онцгой комиссоос эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарвал арваннэгдүгээр сарын 1-ээс хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ гэж үзэж буй аж.
Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй ч юуны түрүүнд өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан гурван настнуудаа хамруулна. Харин хоёр настнуудын элсэлтийг цахимаар авах эсэхээ шийдэх юм байна. Ингээд нийтдээ 70 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоо гарчээ. Үүний 30 гаруй мянга нь хоёр настнууд бол 40 орчим мянга нь гурван настнууд байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn