Практик буудлагын ДАШТ-ээс медаль хүртэнэ

2021-09-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ДАРАМБАЗАР

Сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байгаа спортын нэг бол практик буудлага. Тус спортоор хичээллэснээр хурд, хүч, цэц мөн ой тогтоолт сайтай болдог. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Дотооддоо зохион байгуулсан практик буудлагын спортын II түвшний тэмцээнд 2019 оноос хойш “хийн гар буу” төрлөөр таван алт, нийт найман медаль, “ГСК” төрлөөр хоёр алт, нэг мөнгөн медальт 2019 оны УАШТ-д классик ангиллын аварга Спортын мастер, улсын шүүгч А.Арсланг урилаа. Тэрбээр 2018 онд зохион байгуулсан ДАШТ-д оролцож байсан анхны тамирчдын нэг. 2019 оны практик буудлагын спортын “карабин” төрлийн УАШТ-ий мөнгө, “хийн гар буу”-ны аварга мөн оны "Сибирийн мастер" олон улсын тэмцээнд тэргүүн байрт, олон улсын шүүгч, дасглажуулагч юм. 

-Анх хэдэн онд практик буудлагаар хичээллэж эхлэв?
-2012 оноос байгууллагын холбоон дээр ирж бүртгүүлсэн хэдий ч хэсэг хугацаанд орхисон. Нэг жил өнгөрсний дараа дахин холбоон дээр ирж бэлтгэл хийж эхэлсэн. Анх бэлтгэл хийх гэж байгаа хүмүүсийн хувьд асуудал тулгарна. Хураамж авч ордог. Тухайн үед мөнгө их үнэ цэнтэй байсан. Тэгж их мөнгө олддоггүй болохоор ажиллаж байгаад хураамжаа төлөөд орсон. Энэ спортоор хичээллэснээр хамгийн эхэнд ой тогтоолт сайжирч, орон зайн мэдрэмж, хурдтай болж эхэлсэн. 
-Практик буудлагын спортыг сурч, хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Энэ спортыг ямар чухал болохыг ойлгоно. Хөгжүүлэхийн тулд сум хэрэгтэй. Жилд хилээр оруулж ирэх галт зэвсэг болон сумны тооны хязгаарлалт нь Монголд аль ч төрлийн буудлагын спорт хөгжихөд хамгийн том тээг болж байна. Олон улсын жишгээр практик буудлагын спортын идэвхтэй тамирчны жилд  хэрэглэх сумны тоо 40-60 мянга байдаг. Нэг тэмцээнд ороход хамгийн багадаа 200 сум ашигладаг. 200 сумаар буудах тэмцээний төлөө 2000-3000 заримдаа 10-20 мянган сумаар бэлтгэл хийдэг. Энэ хооронд хэд хэдэн зэвсэг элэгдэнэ. Тухайн жилд зохион байгуулах тэмцээний тоо, тамирчны бэлтгэлийг тооцсоны үндсэн дээр сум болон галт зэвсгийнхээ тоог гаргадаг тул  спортын салбарын зэвсэг, сумны тоог хасахгүй байх нь  буудлагын спортод том дэмжлэг болно.
-Танай гэр бүлийн хүн энэ спортоор хичээллэдэг гэж сонссон?
-Тийм ээ. Манай эхнэр Б.Мөнхтөгс бас энэ спортоор хичээллэдэг. Одоо спортын дэд мастер цолтой. Бид хоёр 2019 оны УАШТ-д оролцож анх удаа хоёулаа алтан медаль хүртсэн. Мөн 2020 оны УАШТ-ээс алтан медаль хүртсэн. 
-Практик буудлагын спортоор хүүхдүүд их хичээллэдэг. Өөрсдөө хүсэл, сонирхолтой бол хэдэн наснаас эхлэн хичээллэвэл тохиромжтой вэ?
-Бага насны хүүхдийн хувьд нэгдүгээрт, эцэг эх, асран хамгаалагч нь зөвшөөрсөн байх ёстой. Хоёрдугаарт, бие бялдрын хувьд галт зэвсгээ ажиллуулж чадах хэмжээний хүчтэй байх хэрэгтэй. Түүнээс биш нас бол тийм ч чухал биш. Гэхдээ шинжлэх ухаанаар 13-15 наснаас хичээллэж эхлэх нь зүй зохистой гэж үзсэн байдаг. Практик буудлагын спортын онцлогийг нь харгалзан үзвэл зургаан наснаас эхлэн галт зэвсгээр буудаж эхэлж байгаа нь ч бий. Дэлхийд нэртэй тамирчдын ихэнх нь таван наснаас эхэлж хичээллэж эхэлсэн байгаа юм. 
-Тамирчин хүний хувьд өөрт тавьсан хамгийн том зорилго?
-Практик буудлага бол хүнээс бүх зүйл шаардсан спорт. Зарим хүн шантраад орхидог. Гол нь хүсэл мөрөөдөлтэй, тэвчээртэй байх хэрэгтэй. Миний хувьд ДАШТ-ээс эх орондоо медаль авчрах. Үүний тулд өдөр бүр бэлтгэл хийж мөн бусдад зааварлаж байна. Цаашид аль ч тэмцээнд амжилттай оролцож илүү олон амжилт гаргахыг хүсэж байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.29 ЛХАГВА № 191 (6668)

Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

4 цаг 23 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

4 цаг 23 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

4 цаг 23 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

16 цаг 32 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

18 цаг 39 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

19 цаг 58 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

21 цаг 4 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин