Ш.Ариунаа: Монголын Засгийн газар хаалттай болоход ганцхан алхам үлдлээ

2021-09-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

“Нээлттэй засгийн түншлэл” санаачилгийн хэрэгжилтийн талаар Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаатай ярилцлаа.

-Олон улсын цамимд “Монгол Улсын засаглал хаалттай болоход тун ойрхон байна” гэсэн мэдээлэл гарчээ. Энэ нь нээлттэй засгийн түншлэл санаачилгыг манай улс хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой юу?
 -Нээлттэй засгийн түншлэл гэдэг бол тухайн улс орон олон нийт иргэдэд нээлттэй, тэдний оролцоотойгоор засаглана гэсэн үндсэн санаа юм. Энэ үндсэн санаагаа төлөвлөгөөндөө тусгасан эсэхийг нарийн үйл явцаар хянадаг.Тухайн улс иргэддээ нээлттэй байж чадаж байгаа эсэхийн гол хэмжүүр нь нээлттэй засгийн түншлэл санаачилга байдаг.  Өмнөх жилүүдийн тайлангаа түншлэлээс гажсан байдлаар явуулсан гэсэн дүгнэлтийг “Open government partnership” гэсэн цахимд Монгол Улсад илгээсэн захидалдаа нийтэлсэн байна. Энэ нь дэлхийд Монголын Засгийн газар нээлттэй биш гэдгийг зарлаж байгаа үйлдэл юм. Ингэснээр Монгол Улсын засаглал хаалттай болох улаан шугам дээр ирлээ. “Open government partnership” байгууллагаас Монгол улсыг тэгш онуудад тайлангаа гаргахыг санал болгосон. Гэвч манай улс олон алдаа гаргасан учир тайлангийн хугацаа өөрчлөгдсөн. Шинэ он гарахаас  өмнө алдаануудаа засаад оролцоог хангасан, түншлэлийн зарчмуудыг баримталсан ажлуудаа хийвэл нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орон хэвээр үлдээе гэсэн болзол тавьсан. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний хороо гэж байдаг. Тэр хороонд Ажил олгогч эздийн холбоо, МҮХАҮТ, Нээлттэй нийгэм форум, Засгийн газраас төлөөлөл байдаг. Гэвч энэ хороонууд 2018 оноос хойш хуралдаагүй.  Мөн энэ түншлэлийг хэрэгжүүлэх эзэн нь алга. ЗГХЭГ хэрэгжүүлнэ гэсэн боловч яг ямар хүн энэ ажлыг хариуцах нь тодорхойгүй. Засгийн газар нээлттэй засгийн түншлэлийн зарчмуудаа ойлгоогүй буюу энэ түншлэл Монголд хэрэгжих механизм нь бүрдсэнгүй гэж харж байна.
-Энэ түншлэл Монголд хэрэгжих механизм нь бүрдээгүй гэж та ярилаа. Үүнд саад болж байгаа зүйл нь юу вэ?
-Бүх зүйлийг цахимжуулснаар төрийн мэдээлэл нээлттэй боллоо гэж ярьдаг. Энэ нь нэг талаараа сайн боловч малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл ухаалаг утасгүй хүн яаж цахимаар төрийн үйлчилгээг авах эсэх нь тодорхойгүй.  21 аймгийн 330 гаруй сумын бүх иргэнд төрийн цахим үйлчилгээ бүрэн хүрч чаддаггүй. Тодруулбал, нээлттэй засгийн түншлэлийг бэхжүүлэхэд улс төрийн манлайлал дутаж байна. Засгийн газар болон төрийн байгууллагуудын засаглалын уялдааг хангасан бүтэцтэй цагт энэ түншлэл хэрэгжинэ.  Тухайлбал, улс төрийн намын тухай хууль, Боловсролын тухай хуулийг парламент дээр хэлэлцэхэд иргэдийн ил тод, нээлттэй байдлыг яаж хангах вэ гэдэг нь чухал.
-Засгийн газрыг нээлттэй болгоход хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ?
-Нээлттэй засгийн түншлэлийг хэрэгжүүлэхийн тулд улирал болгон үндэсний хороогоо хуралдуулахыг олон улсаас зөвлөдөг. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, Засгийн газрын төлөөлөл улирал болгон хуралдана. Ингэхдээ жишээлбэл, Хөдөлмөрийн тухай хууль батлагдлаа гэхэд энэ нь ажлын байрны дарамтгүй орчинг үүсгэхийг ажил олгогчид үүрэг болгосон уу. Хүн бүр энэ эрхээ эдэлж, гомдлоо барагдуулж чадаж байгаа эсэхийг хэлэлцэнэ. Олон улсад ийм механизмийг санал болгодог. Манай улсад Үндэсний зөвлөл гэж МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-г хардаг. Гэтэл энэ байгууллагууд иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж чадахгүй. Тиймээс бүтцийг задалж, өөрчлөх саналыг иргэний нийгмийн байгууллагууд тавилаа.
-Нээлттэй засгийн түншлэлд элссэнээс хойшх долоон жилийн хугацаанд манай Засгийн газар нээлттэй байж чадсан уу?
-Энэ хугацаанд засаглал улам хаалттай боллоо гэсэн дүнг тавихаар байна. Сүүлийн хоёр жил манай улс энэ түншлэлийг хангаж чадаагүй учраас хаалттай засаглалтай гэж олон улсад зарлахад ганцхан алхам үлдлээ. Засгийн газар үүнд манлайлж ажиллаж чадахгүй байгаа учир ийм нөхцөлд хүрлээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд шинэ ажлын хэсэг байгуулсан нь том алхам юм.
-Тус түншлэлийн хүрээнд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ. Засгийн газраас нээлттэй байдлаа сайжруулахын тулд юу хийнэ гэдгээ амлав?
-Нээлттэй засгийн түншлэлийн хүрээнд ойрын хоёр жилийн төлөвлөгөөг гаргахаар холбогдогч талууд өчигдөр уулзлаа. Нээлттэй засгийн түншлэлийн хүрээнд ажиллаж байсан иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн консерциум ажиллаж байна. Үүнээс өмнө есдүгээр сарын 9-нд болсон уулзалтаар  бидний зүгээс хөтөлбөр, зорилгоо өөрчлөхийг санал болгосон. Манай 200 гаруй байгууллага нэгдэж засаглалыг ил тод, нээлттэй байлгах 23 санал оруулснаас хоёрыг нь авъя, бусдад нь судалгаагаа гаргаж ир гэсэн хариу өгсөн. Энэ нь түншлэл, оролцоо биш юм. Харин энэ удаагийн уулзалтаар “Одоо үйл ажиллагааны төлөвлөгөө  боловсруулаад цаасан дээр нэг юм үлдэнэ. Гэтэл хоёр жилийн дараа энэ нь хэрэгжээгүй бүх зүйл хуучин хэвэндээ байх болно. Тиймээс Монгол Улсын Засгийн газар нь нээлттэй, ил тод, иргэдээ бодсон шийдвэр гаргая гэж байгаа бол эхнээс нь бүхнийг хийе, төлөвлөгөөг шинэчлэе. Монголын засаглал хаалттай гэж олон улсад зарлуулахад ойрхон байна” гэдгийг иргэнийн нийгмийн байгууллагууд илэрхийлсэн. Хурлаар Засгийн газар дөрөвдүгээр төлөвлөгөө танилцуулсан боловч оролцогчид шүүмжилсэн. Учир нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээрх зүйлийг хуулаад тавьчихсан байсан. Энэ нь иргэдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэж байгаа зүйл биш юм. Тиймээс ажлын хэсэг шинээр байгуулагдлаа. Энэ ажлын хэсэгт иргэний төлөөлөл дөрөв, 12 ТББ, төрийн байгууллагуудаас нэгийг нь оролцуулъя гэсэн. 
-Иргэний нийгмийн байгууллагуудаас ямар санал оруулсан бэ?
-Бидний зүгээс төрийн байгууллагын төлөөллөөр том дарга томилохоор хуралддаггүй, хуралдаа ирдэггүй, захиргаадсан үүрэг өгдөг. Тиймээс хэрэгжилтийг орон даяар хангая гэж байгаа бол аймаг, дүүргийн хэмжээний ИТХ-ын дарга эсвэл Засаг даргыг оролцуулъя гэсэн санал тавилаа. Энэ пүрэв гарагт цаашид юу хийх талаар ярилцахаар тохирсон. Түншлэлд олон санал орж ирнэ. Үүнээс аль нь хамгийн чухал, аль нь илүү олон хүнд хэрэгтэйг эрэмбэлнэ. Иргэд хуралд саналаа оруулснаар амьдралд ойр шийдвэр гардаг. Тухайлбал, 2017 онд “Халуун тогоонд хүүхдүүд ихээр түлэгдэж, амиа алдахад хүрч байна. Үүнийг Хятадаас оруулж ирэхийг хориглоё” гэсэн саналыг иргэд оруулсан. Гэтэл иргэдийн дуу хоолой сул байсан учир энэ ажил дэмжигдээгүй. Хэрэв энэ ажлыг төлөвлөгөөндөө тухайн үед тусгасан байсан бол хэдэн хүүхдийг түлэгдэхээс аврах боломжтой байсан бол гэж бодогдож байна. Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж ажиллах боломжгүй. Шийдвэр нь иргэдийнхээ төлөө байдаг учир иргэдийн оролцоо, дуу хоолой хамгаас чухал юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)

“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

13 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

2 цаг 43 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

7 цаг 29 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

7 цаг 29 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

7 цаг 29 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

19 цаг 13 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

19 цаг 49 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20