Гэрэл зургийг © Л.Батдорж / "ЗУУНЫ МЭДЭЭ"
Монголын үндэсний музейгээс анх удаа санаачилан хэрэгжүүлж буй Өглөөний музей үйл ажиллагаа энэ жил "Эх түүхээрээ аялахуй" сэдвийн дор зохиогдож байгаа юм. Тус музейн хосгүй үнэт үзмэр болох "Алтайн ятга", Хориг уулнаас олдсон ваартай өрөм, шар тос, алтан эдлэлүүдийг ховор нандин олдворуудыг дэлгэн тавьжээ. Угсаатны зүйн хувцас танилцуулга монгол ардын уламжлалт тоглоом наадгай гэсэн олон талт соёлын ажиллагааг зохион байгуулжээ. Мөн "Гамма" агентлаг Ардын хувьсгалын 100 ойд зориулан "Гэрлээр бичсэн нэгэн зуун" гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлжээ.