Ши Жиньпиний “хатуу” шийдвэрүүдийг хятадууд хэрхэн хүлээн авсан бэ?

2021-09-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

БНХАУ-ын эрх баригч Коммунист нам ард иргэдийнхээ хувийн амьдралыг хянах , зохицуулах тал дээр олон арга хэмжээ авч байна. Тус нам долдугаар сард 100 жилийн ойгоо сүр дуулиантайгаар тэмдэглэснээс хойш ард иргэд тэр дундаа залуу үеийнхнээ хэрхэн яаж өдөр тутмын амьдралаа зохицуулах талаар олон төрлийн журмыг баталсан юм. Тухайлбал, хүүхдүүд өдөрт хэдэн цаг цахим тоглоом тоглох, оюутнууд хичээлээ тарсны дараа юу хийх, телевизээр хүмүүс ямар төрлийн нэвтрүүлэг үзэх, олны танил алдартай хүмүүсийг дэмжигч фэнүүд ямар үйл ажиллагаа явуулах гэсэн олон салбарын чиг үүргийг дүрэм журмаар хязгаарласан юм. Эдгээр бодлого шийдвэрүүдийг ард иргэд олон янзаар хүлээн авч байна. Тухайлбал, хүүхдүүдийн видео тоглоом тоглох цагийг долоо хоногт гурав байхаар хязгаарласныг олон эцэг эх талархан хүлээн авлаа. Учир нь эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ цахим тоглоомд донтохоос хэрхэн сэргийлэх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал байдаг. Харин олон нийтийн шоу, наадамд “эмэгтэйлэг” төрхтэй эрэгтэйчүүдийг оролцохыг хориглосон нь жендерийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхлыг өөгшүүлсэн хэмээн шүүмжлэл дагууллаа. Тус улсын төрийн “Guangming Daily” сонин нүүрээ будаж, дэгжин хувцас өмссөн эрэгтэй одуудыг Япон болон Өмнөд Солонгосын гоо зүйн алдааг дуурайсан хэмээн буруутгаж, залуу үед буруу үлгэр дуурайлал үзүүлж байгааг  анхааруулан бичжээ. Мөн Коммунист нам хувийн сургуулиад оюутнуудыг хэт их хичээлээр дарж, төлөвшил сайтай хүүхэд болоход нь саад болсон хэмээн буруутгасан юм.

Мөн Хятадын төрийн хэвлэлээр өнгөрсөн сард видео тоглоомыг хүүхдүүдийн сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг “оюун санааны хар тамхи” хэмээн нэрлэсэн билээ. Энэ талаар “Оюун санааны хар тамхи” болох видео тоглоом нь хэдэн тэрбумаар үнэлэгдэх том салбар болон хөгжиж байна. Ямар ч үйлдвэр, ямар ч спортыг нэг үеийг сүйрүүлэх хэмжээнд  хөгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хамгийн эхэнд хүүхдүүдээ хамгаалах ёстой” гэж мэдээлсэн юм. Үүнээс долоо хоногийн дараа Хятадын Засгийн газар хичээлийн өдрүүдээр хүүхдүүдийг цахим тоглоом тоглохыг хориглож, тав дахь болон амралтын хоёр өдрөөр 20:00, 21:00 цагуудад нэг цаг тоглохыг зөвшөөрсөн юм.

Зарим нэг ажиглагчдын зүгээс дээрх шийдвэрүүдээр дамжуулан Хятадын удирдагч Ши Жиньпин иргэдийнхээ хувийн амьдрал, эрх чөлөөг хэт боогдуулж байна хэмээн үзэж байна. Энэ тухай Чикагогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Дали Ян “Хэрэв Хятадын иргэд чөлөөт цагаараа үзэх урлаг соёлын үйл ажиллагаа, нэвтрүүлгээ хязгаарлуулвал энэ нь цаашид улам нарийсч, олон нийтийн сонголт руу халдсан шийдвэр болно” гэв. Залуу үе нь барууны орнуудын соёлын нөлөөнд хэт автахаас сэргийлэн тус улсын эрх баригчид нэвтрүүлэгт хязгаарлалт тогтоосон гэж судлаачид үзэж байгаа юм. Хонгконгийн “Baptist” их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор  Жан Пеьер Кабестан “Намын  хувийн амьдралд хэт оролцсон энэ зохицуулалт үргэлжилвэл залуу үеийнхнээс олон дайсантай болно. Мао Зэдуны үед Хятад гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байсан учир хатуу арга хэмжээ хэрэгжүүлэх нь амар байсан. Харин одоо эрх баригчид иргэдийн хувийн амьдралд оролцохдоо илүү хянуур хандаж, олон сонголтыг өгөхгүй бол эсэргүүцэлтэй тулгарна” гэсэн юм.

Үүнээс гадна  энэ хичээлийн жилээс бага сургуулиас их сургууль хүртэл Ши Жиньпинийн улс төрийн философийг судалж эхлэхээр болсон. Ингэхдээ шинэ эрин үеийн “Ши Жиньпинийн бодол” гэсэн хичээлийг  сургалтын хөтөлбөрт оруулж, цуврал сурах бичгүүдийн гаргажээ.

Ши Жиньпин намын 100 жилийн ойн баярын үеэр “Ирээдүй залуу үеэс хамаардаг. Тиймээс шинэ эрин үеийн Хятадын залуус өөрсдийн зорилго, хятад хүний итгэл үнэмшил, ноён нуруугаа бэхжүүлж, нам болон ард иргэдийнхээ итгэлийг алдахгүй байх хэрэгтэй” гэж ярьж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.10 БААСАН № 178 (6655)

 

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Уржигдар 13 цаг 32 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

1 цаг 3 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

1 цаг 38 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

10 цаг 27 мин
“Агаарын ордон” асуудал дагуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь

10 цаг 27 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Өчигдөр 07 цаг 00 мин
Энхийн хэлэлцээ Истанбулд үргэлжлэх үү

Ялалтын баярын 80 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу”

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Уржигдар 13 цаг 32 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

1 цаг 3 мин