С.САРУУЛ
2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд шалгалтад хамрагдсан. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байжээ. Тухайн өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 6-9-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна. Нийт 220 бүртгүүлэгч уг өвчний улмаас ЭЕШ-д оролцож чадаагүй байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn