Б.ОД
Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан аймаг, бүсийн хурдан морины уралдаанууд зарлагдаж эхэлжээ.
Сэлэнгэ хурд-2021
Төвийн бүсийн хурдан морины зуны уралдаан Сэлэнгэ хурд-2021 нь наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Энэ уралдаанд морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулахаар болсон байна.
Гиннесийн уралдааны найман жилийн ойн уралдаан
Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд болно. Энэ уралдаанд морьдыг мөн сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулах юм.
ММСУХолбооны 25 жилийн ойн уралдаан
Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” хэмээх газарт наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Морьдыг сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулах гэнэ.
Эх сурвалж:www.polit.mn