Т.САЙХАН
Токиогийн олимп өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дэвжээнд иргэншлээ солин Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи болон эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч нар барилдах хуваарьтай байгаа.
Тэгвэл Б.Ганхайч дөнгөж сая эхний тойрогт Мехсикийн жүдоч А.Алкаразтай барилдаж, яллаа. Уг барилдаан есөн минут үргэлжилсэн бөгөөд эцэст нь Б.Ганхайч ялалт байгуулж, дараагийн шатанд тунд үлдээд байна.
Эх сурвалж:www.polit.mn