Сурагчдыг цахим хэрэгслээр хангая

2021-07-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

-Хүүхдүүд цахим хичээлд тэгш хүртээмжтэй хамрагдаж чадахгүй байна-

 

Б.ТӨГС

Цар тахлын нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Халдварын тоо өдөрт мянгаас буухгүй байна. Үүний талаас илүү хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдэж байгаа юм. Түүнчлэн олон улсад сандаргаад байгаа дельта вирус манай улсад илэрснийг зарласан. Гэтэл тун удахгүй буюу ганцхан сарын дараа хичээлийн шинэ жил эхлэх болчихлоо. Хоёр жил гэрээсээ хичээллэсэн хүүхдүүд энэ есдүгээр сарын 1-нд хичээлдээ явах эсэх нь одоогоор тун бүрхэг байна. Наймдугаар сар гаргаад асуудлыг тодорхой болгоно гэснээс өөр тоймтой мэдээлэл юу ч алга. Цар тахлын нөхцөл амаргүй хэвээр байвал энэ жил дахин алсын зайн буюу цахимаар хичээллэх сонголтыг хийхээс аргагүй болох биз.

 

10 хүүхдийн 4-6 нь теле болон онлайн хичээлээ үзэхгүй байна

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсролын байгууллага, сурагч, эцэг эхчүүд цахимаар хичээллэх аргазүйд хангалттай хэмжээнд дасч зохицон, зарим тохиолдолд танхимаар хичээллэснээс ч илүү үр дүнтэй байгааг ярьцгааж байна. Гэвч цахим сургалтын үед массаас гээгдэж байгаа хүүхдүүдийн асуудлыг хэн ч хөндсөнгүй. Сургалт, аргазүй оновчтой, үр дүнтэй байж болох ч цахимаар хичээлээ үзэх боломж нь тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар улиралд буюу хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 1-ний хооронд хийсэн судалгаа байна. Эндээс хамгийн наад захын жишээг дурьдахад  багш суралцагчийн харилцах гол хэрэгсэл болсон суурин буюу зөөврийн компьютерийн хэрэглээ судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд ердөө зургаахан хувьтай байгаа юм. Тэгэхээр сурагчдын дийлэнх нь гар утсаар хичээлдээ оролцож байна гэсэн үг. Судалгааны үр дүнгээс зарим   баримтыг дурьдвал:

-Өрхийн интернэт ашиглалтын байдал Улаанбаатарт 89 хувьтай байгаа бол орон нутагт 58 хувь байна.

-Улаанбаатарт судалгаанд хамрагдсан сурагчдын 86 хувь нь ухаалаг гар утас хэрэглэн хичээлдээ оролцох боломжтой байгаа бол орон нутагт 62 хувь нь ингэж хариулжээ.

-Мөн дээрх 14 хоногийн хугацаанд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 62 хувь нь буюу 10 хүүхдийн ердөө зургаа нь теле хичээлдээ хамрагдсан бол, 45 хувь нь нэмэлт онлайн хичээлдээ оролцсон байна.

-Багш сурагчдын 62 хувь нь фэйсбүүк сүлжээ ашиглан холбогдож байгаа бол 31 хувь нь zoom, 29 хувь нь google программ ашиглаж байна.

-Гэрийн даалгавар хийхэд нь тусалсан байдлыг нь судлахад 43 хувь нь эцэг эх нь тусалдаг гэж хариулсан бол 42 хувь нь хэн ч туслаагүй гэж хариулсан байна.

Судалгааны дээрх үзүүлэлтүүдээс харахад сурагчид алсын зайн сургалтандаа тэгш байдлаар хамрагдаж чадахгүй байгаа нь харагдаж байна. Үүнд хамгийн гол нөлөөлөх зүйл нь хичээлээ үзэх хэрэгсэл буюу компьютер, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ болоод байна.

 

Хувьсах зардлаас цахим хэрэгслийг олгоё

 

Тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал, хичээлийн агуулга, гэртээ байгаа хүүхдүүдийн анхаарал төвлөрдөггүй зэрэг олон шалтгааныг аав, ээжүүд хэлжээ. Ялангуяа хоёр буюу түүнээс хүүхэд нь сургуульд явдаг өрхийн хувьд энэ нь тун ярвигтай асуудал болоод байгаа нь үнэн. Эхэн үедээ аав, ээжүүд өөрсдийнхөө утсаар хичээлийг нь үзүүлэх байдлаар аргалдаг байсан бол хүүхдүүддээ дахин нэмэлт утас худалдаж авч өгөх, нөүтбүүк, Ipad авч өгөхөөс аргагүйд хүрч санхүүгийн хувьд багагүй бэрхшээл тулгарч байгаа. Хүүхэд бүртээ цахим хэрэгсэл худалдаж авч өгөөд хичээл сургуульд нь хоцрогдолгүй хамруулах боломжтой айл байхад, хоногийн хоолоо арайхийн залгуулдаг олон мянган өрх байна. Түүнээс гадна интернэт сүлжээ хөгжөөгүй олон сум суурин Монголд бий. Гэхдээ үнэхээр цар тахлын амаргүй нөхцөл байдалд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Харин зайн сургалтаас хоцрогдоод байгаа хүүхдүүдийн бүртгэл, үнэлгээг нэгдсэн байдлаар маш оновчтой хийж тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнийг сургуулиудад олгодог хувьсах зардлаас олгох боломж байгаа юу.

Манай улсад төрийн өмчийн 167 сургуульд 48 мянга гаруй хүүхэд суралцаж байна.

2016 онд Засгийн газрын 242-р тогтоолоор баталсан нормативт хэмжээгээр төрийн өмчийн сургуулиудад хувьсах зардал олгож байгаа.  Нэг хүүхдийг хичээлийн нэг жилийн хугацаанд сургах зардал дунджаар 450-460 мянган төгрөг орчим байгаа. Танхимаар хичээллээгүй энэ үед урсгал зардал тодорхой хэмжээнд буурч байгаа тул шаардлагатай хүүхдүүдэд цахим хэрэгслийн дэмжлэгийг энэ зардлаас гаргах боломж байгаа бишүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.27 МЯГМАР № 145 (6622)

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

4 цаг 5 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

4 цаг 5 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

4 цаг 5 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

4 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

18 цаг 22 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

18 цаг 27 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

18 цаг 29 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

18 цаг 34 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

21 цаг 9 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин