Т.САЙХАН
“Токио 2020” олимпийн наадмын нээлт өчигдөр орон нутгийн цагаар 19.00 цагт эхэлсэн. Тэгвэл энэ үед цэнгэлдэхийн гадна талд олимпийн наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн иргэд жагсжээ. Олимпий наадам зохион байгуулах нь цар тахлын дэгдэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэн ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Иргэд “Бидэнд олимп хэрэггүй”, “Олимпод зарцуулж байгаа мөнгөө цар тахалтай тэмцэхэд зарцуул”, “Олимпыг цуцла”, “ОУОХ чөтгөр рүүгээ тонил” гэх мэт бичиг бүхий самбар барьсан байжээ.
Коронавируст халдварын шинэ тохиолдлын тоо огцом өссөнтэй холбоотойгоор Токио хотод энэ сарын 7-ноос эхлэн онц байдал зарласан нь одоо ч хэвээр байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn