Т.САЙХАН
Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. "Токио 2020" олимпийн наадмын албан ёсны хоёр дахь өдөр буюу өнөөдөр буудлагын спортын төрлөөр эхлэв. . Өнөөдөр Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд О.Есүгэн буудлагын эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн төрөлд өрсөлдсөн. Гэсэн ч тэрбээр сонгон шалгаруулах шатанд 352.7 оноо авч хагас шигшээд шалгарч чадсангүй.
Харин ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ Олимпийн наадмаас анхны хожлоо авлаа.
Б.Болор-Эрдэнэ 2002 оны арваннэгдүгээр сарын 12-нд төрсөн бөгөөд 18 настай юм.
Эх сурвалж:www.polit.mn