Гадаад руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ

2021-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улсын онцгой комисс хуралдаж, гадаад орон руу нислэг үйлдэхэд Ковидын шинжилгээ авах хугацаа болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багийн үйл ажиллагааны тайлан, спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

Гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.

ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийг ирэх сарын 5-ны дотор бүрэн ашиглалтад оруулах хугацаатай үүргийг холбогдох хүмүүст өглөө.

Мөн Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, багийн бүтэц, бүрэлдэхүүнийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнд түшиглэн шинэчлэн байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд улсын болон бүсийн хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах спортын тэмцээнийг зөвхөн тухайн орон нутгийн хүрээнд зохион байгуулах эсэх асуудлыг аймаг, нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Гадна талбайд зохион байгуулах спортын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн орон нутгийн хүрээнд зохион байгуулсан тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 14 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

16 цаг 53 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 12 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 17 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

21 цаг 26 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

21 цаг 31 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

21 цаг 43 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

21 цаг 45 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 6 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 8 мин