Л.Энх-Амгалан: Барилгын гэрээг цуцалж, консерваторийн удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байна

2021-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /07.23/ Монгол Улсын консерваторийн багш нартай  уулзлаа.  

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийг ямар хэмжээтэй, ямар зориулалтаар барих байсан бэ гэдгийг ойлгоосой гэж татсан хашааг буулгасан. Цаашдаа хашааг бүрмөсөн буулгаж байгаа. Төсвийн хуулийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн учраас салбар яамнаас энэ алхмуудыг хийсэн.

Бидэнд Хятадын элчингийн байрны баруун тал буюу ШУТИС-ийн хичээлийн ашиглалтын хугацаа нь дууссан байрыг нурааж, газар дээр нь барих нэг хувилбар, нөгөөх нь Монгол Улсын консерваторийн газарт байгуулах байсан. Танай дунд сургуулийн барилга бас хугацаа нь дууссан. Хоёулаа төрийн өмчийн газар. Тэгээд бид эхний газар Боловсролын үнэлгээний төвийг барих гэсэн боловч бусдын нэр дээр шилжсэн юм билээ.

Тийм учраас төрөөс Монгол Улсын консерваторитой хамтран ажиллах гэрээ хийж, циркийн сургуулийн заал, 640  хүүхдийн сургуулийг барьж өгөх үүрэг хүлээж, 2.5 га газарт ерөнхий төлөвлөгөөг гаргасан.  Ийм л тохиролцоонд хүрсэн.

Энэ гэрээг албан ёсоор өнөөдөр цуцалж байна. Монгол Улсын консерваторийн удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байна. Одоогийн үүрэг гүйцэтгэгч нарт хугацаатай үүрэг өгч байна. Ирэх долоо хоногт томилох албан тушаалтнуудаас гүйцэтгэх захирлаа томилох эрхийг консерваторит өгч байгаа. Түр хороог үргэлжлэн ажиллаж, яам хяналт тавина. Одоо консерваторийн хашаанд барьсан орон сууц, машины гараашийг хэн хэн эзэмшдэг талаар хяналт тавьж ажиллана. Энэ хашаанд дахиж барилга баригдахгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

3 цаг 48 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

3 цаг 48 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

3 цаг 48 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

3 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

18 цаг 5 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

18 цаг 10 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

18 цаг 12 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

18 цаг 17 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

20 цаг 52 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин