Т.САЙХАН
07.22
Эрүүл мэндийн яам COVID-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ танилцуулав. Сүүлийн 24 цагт халдварын 1309 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 511, орон нутагт 798 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 152539 боллоо.
Мөн хугацаанд 2,997 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Эндсэн хүний тоо нийт 755 болоод байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,924 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,281 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
- Хөнгөн-5937
- Хүндэвтэр-2846
- Хүнд-934
- Нэн хүнд-207 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn