Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын эхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн автотээврийн зохион байгуулалт, боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцсан. Улмаар Ажлын хэсэг байгуулж, холбогдох албан тушаалтнуудыг өөрчилж, албаныханд ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Түүнээс хойш Замын-Үүд хөдөлгөөнд орж, нөхцөл байдал сайжирчээ. Энэ сарын 21-ны өдрийн мэдээллээр Замын-Үүд боомтоор ачаагүй 103, нүүрс зургаа, өргөтгөл нэг нийт 110 автомашин Улсын хилээр гарч, 110 ачааны автомашиныг солилцон оруулж ирсэн байна. Гарах чиглэлд 50 жолоочийг автобусаар солилцох цэгт хүргэж, 50 машин татан авах ажлыг зохион байгуулж, 270 ачааны машин шалган нэвтрүүлээд байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn