Т.САЙХАН
Архангай аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, Засаг дарга Д.Золжаргалыг огцруулахыг дэмжсэн байна. Хуралдаанд 21 төлөөлөгч оролцжээ. Үүнээс МАН-ын 18, АН-ын 3 төлөөлөгч байжээ. Тэгвэл энэ асуудлаар АН-ын гишүүн С.Эрдэнэ "Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа" хэмээн жиргэжээ. Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал АН дотроо С.Эрдэнийн фракцийн хүн хэмээн яригддаг билээ.
Эх сурвалж:www.polit.mn