Т.САЙХАН
2021.07.21
ЭМЯ сүүлийн 24 цагийн коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд 1497 тохиолдол шинээр батлагджээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 151230 болжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 1479 нь дотоодын халдвар бол 18 нь гаднаас зөөвөрлөгджээ.
Дотоодод бүртгэгдсэн халдварын,
- 676 нь нийслэл хотод,
- 796 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн – 5,972
- Хүндэвтэр- 2,902
- Хүнд – 896
- Маш хүнд - 203 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn