Т.САЙХАН
Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд сүүлийн 14 хоногийн хугацаанд халдварын тоо 1500-аас доош бүртгэгдэж байв. Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт батлагдсан 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос коронавирусын дельта хувилбар бүртгэгдлээ. Мөн гаднын улсуудад илгээсэн сорьцуудад ч дельта хувилбарын вирус бүртгэгдсэн. Манай эрдэмтдийн баг сорьцуудад судалгаа шинжилгээг тогтмол хийж буй. Зургадугаар сарын дундуур хийсэн 1500 сорьцын шинжилгээний дүнг өмнө нь танилцуулж байсан. Харин одоо зургадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхэнд бүртгэгдсэн сорьцуудын шинжилгээний үр дүн гарч эхнээсээ гарч байна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 15-ноос өмнө сорьцуудад дельта хувилбарын зөвхөн зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар гурван дельта хувилбар бүртгэгдээд байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn