Т.САЙХАН
Манай улсад COVID-19-ийн хоёр давалгаа явагдсан бөгөөд одоо буурч байгаа дүр зураг ажиглагдаж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ. Сүүлийн зургадугаар сарын давалгаан дээр нийт өвчлөлийн 55 хувь нь Улаанбаатар, 45 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Он гарснаас хойш нийт 3.4 сая удаагийн ПСР шинжилгээ хийсэн байна.
Мөн тэрбээр "Хүн амын хөдөлгөөн халдварт өвчний үед чухал байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хөдөлгөөн бага зэрэг өсөж байна. Ерөнхийдөө хөдөлгөөний дундаж болон шинжилгээнд эерэг эзлэх хувь буурч байна. Тиймээс энэ үзүүлэлтүүдийг хадгалахын тулд иргэд аль болох нийгмийн харилцаагаа бууруулж, дэглэмээ барихыг хүсч байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn