Т.САЙХАН
2021.07.17
Сүүлийн 24 цагт халдварын нөхцөл байдал ямар байсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1295 хүн шинээр халдвар авчээ.
Үүнээс
- Улаанбаатарт 646
- орон нутагт 644
- зөөвөрлөгдсөн гурван тохиолдол байна. Харин 10 иргэн халдварын улмаас нас баржээ.
Өнөөдрийн байдлаар нийт 10462 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1,358 нь хүүхэд байгаа бол 573 нь жирэмсэн эхчүүд байна.
Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 145787 болжээ. Үүнээс 125882 хүн эдгэсэн байна. Өчигдрийн тухайд 3929 хүн эдгэжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн
- 6,223 нь хөнгөн
- 3,030 нь хүндэвтэр
- 1,002 нь хүнд
- 207 хүн нэн хүнд байна гэж мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn