Т.САЙХАН
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын -Үүд болон Гашуунсухайт боомтын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргажээ. Замын-Үүд боомт хэвийн ажиллаж, өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүлжээ. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байгаа гэнэ. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөжээ.
Гашуунсухайт боомтын хувьд өдөрт нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарч эхэлжээ. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 17-ноос 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох юм.
Эх сурвалж:www.polit.mn