Б.Болдбаатар: Өвөг дээдсийнхээ тэмцэж бүтээсэн эх оронд гүйж байгаагаараа бахархдаг

2021-07-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

М.Оюунтүлхүүр

Спорт хүнийг тэсвэр хатуужилтай болгодог гэдэг. 28 хоногийн хугацаанд 1250 километр замыг гүйж туулсан ОУХМ, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатартай хэсэгхэн хором ярилцсаныг уншигч та бүхэнд хүргэж байна.  55 настай тэрбээр, 2020 онд Говь-Алтай- Баянхонгор- Өвөрхангай- Улаанбаатар маршрутаар 1040 километрийн гүйлтийг хийж байсан бол 2021 онд Говь-Алтай- Завхан- Архангай-Өвөрхангай- Улаанбаатар маршрутаар гүйж амжилтаа ахиулсан юм.

Б. Болдбаатар нь 1966 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрж, өнөөдрийг хүртэл тэндээ амьдарч, аж төрж байна. Аавыг нь Гүйдэг Буриад гэдгээр хүмүүс андахгүй. Аавыгаа дагаж, 1979 онд 13 настайдаа спортод хөл тавьснаар өнөөдрийг хүртэлх хугацаанд хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байгаа ажээ.

Амжилтаа ахиулъя гэж зорьсон

2020 онд 54 настайдаа Алтай хотын “Жанчив баатар”-ын талбайгаас говийн замаар гүйлтээ эхэлж байсан. Энэ жил мөн хангайн замыг туулсанаараа ялгаатай. Замын бартаа саадын хувьд эрс ялгаатай байлаа. Амжилтаа ахиулъя гэж зорьсон маань бүтсэнд маш их баяртай байна. 2015 онд ээжийгээ үүрээд “Прокурорын байгууллага”-ын 85 жилийн ойд явж байхдаа “2020 онд Прокурорын байгууллагын 90 жилийн ойгоор Алтай-Улаанбаатар хүртэл гүйнэ” гэж ээждээ амлалт өгч байсан. Жилийн дараа ээж маань бурхан болж, гурван жилийн хугацаанд холын зайн тэмцээн уралдаануудад оролцож, өөрийгөө бэлдэж эхэлсэн. Аав маань хэрхэн гүйх, ямар бэлтгэл хийх талаар зөвлөдөг байсан гэлээ.

 

“Цагаан даваа”-г давж гарч ирээд “Ван хааныг сөхрүүлж, мөргүүлсэн давааг би давлаа шүү дээ” гэж хэлэхэд Архангай аймгийнхан огшиж байсан

 

Аймгаасаа гараад 200 гаруй километр зайд өгсүүр, шороон замаар гүйж Ганцын даваанд хүрсэн. Аймгаасаа гарснаас хойш дөрвөн давааг туулсан. Давааг өгсөж уруудах үед надад хүний амьдралын даваа бодогдсон. Өгсүүр өөд гарч, оройгоос нь харах мэдрэмж их сайхан. Архангай аймгийн “Цагаан даваа”-г давж гарч ирээд “Ван хааныг сөхрүүлж, мөргүүлсэн давааг би давлаа шүү дээ” гэж хэлэхэд Архангай аймгийнхан огшиж байсан. Хүн өөртөө итгэж чадвал маш их боломж бололцоо байдаг гэдгийг би мэдэрсэн.

Надаас хүмүүс дахин гүйх үү? гэж маш их асууж байгаа. Би “Залуу насны хөгшин нас, хөгшин насны залуу нас”-тай хүн. Гэхдээ би хөнгөн атлетикаа шууд орхиж чадахгүй. Надад дахин гүйх бэлтгэл, сэтгэл зүй байгаа. Гэхдээ цар тахлын өвчлөл их байна, санхүүгийн хүндрэл байна. Ирэх жил хамт гүйхээр санал тавьж буй залуучуудтайгаа гүйх болно. Ойрын үед хүмүүс найз нөхөд гэр бүлээрээ маш их аялж байна. Аялалын цаг нь дуусах үед өвчлөл битгий ихсээсэй, хүүхэд залуусын хичээл ороосой гэж хүсч байна. Би хүүхдүүдэд маш их санаа зовж байна.

Эх орондоо, байгальдаа өөриймсөг хандаасай гэж хүсч байна

Би “Эх дэлхий, байгалиа хайрлая, хамгаалъя” гэж уриалж гүйсэн. Би үүнийг ихэд боддог. Намайг ярилцлага өгөхөөр ирж байх үед залуучууд гудманд нус, цэрээ ил задгай хаяж байна, тамхины үнсээ ил задгай хаяж байна. Замд гүйж байх үед аялагчид машиныхаа цонхоор хогоо хаяж, томчууд хүүхдүүдийнхээ хажууд архи дарс ууж, ил задгай бие засч байна. Эх орондоо, байгальдаа өөриймсөг хандаасай гэж хүсдэг. Би долдугаар сарын 11-нд Ардын хувьсгалын 100 жилийн ойн өдрөөр 1250 км-ийн гүйлтээ дуусгасан. 1911 онд Тусгаар тогтносон Монгол улсаа байгуулж, 1921 онд  Ардын хувьсгал болсон. 100 жилийн өмнө бидний өвөг дээдсийн тэмцэж бүтээсэн эрх чөлөөт оронд гүйж байгаагаараа бахархсан. Би 2020 оноос хойш 11 сарын хугацаанд 76 хоногт 3050 километр, өдөрт 8 километр гүйсэн. Энэ хугацаанд намайг дэмжиж тусласан маш олон хүмүүс бий. Хамгийн их тус дэмжлэг үзүүлсэн МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг, Улсын ерөнхий прокурорын газар, Биеийн тамир, спортын хороо, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, түүний ажлын алба, “Алтай-Улиастай” эрчим хүчнй станц ТӨХК-ийн хамт олон, Аймгийн ЗДТГ, хоол унд ус ундаагаар тусалсан малчид тээвэрчиддээ, бүхий л талаар тусалж дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бүх хүний нэрийг дурдаж барахгүй тул та бүхнээс уучлал хүсье. Эрүүл энх, саруул сайхан байгаарай гэж ерөөе” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 24 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 3 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин