Т.САЙХАН
COVID-19-ийн үед оношилгоо, эмчилгээний нөөц бүрдүүлэхдээ нэгж бүтээгдэхүүнд зарцуулж буй үнийн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.
Эрүүл мэндийн яам PCR оношлуурыг 55,000 төгрөг, Remdesivir тариаг 149,600 төгрөгөөр худалдан авч байжээ. Харин үйлдвэрлэх явц нэмэгдэж үнэ хямдарснаар нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28000 төгрөг, Remdesivir тариаг 50000 төгрөгөөр худалдан авч байгаа аж.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цар тахлын үед олон олон эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэдий бүгд хувийн хэвшлийн байгууллагууд ч гэлээ нийгмийн хариуцлагаа дээдэлж, ашгийг урьтал болголгүй ажиллаж, цар тахлыг даван гарахад хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлмээр байна.
ЭМЯ анх PCR оношлуурыг 55000төг, ремдезивир тариаг 149,600 төгрөгөөр худалдан авч байсан бол өнөөдөр нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28000 төгрөг, ремдезивир тариаг 50000 төгрөгөөр худалдан авч байна.
Мэдээж чанар чухал. Гэхдээ чанартайг нь ч худалдан авахдаа нэг ч төгрөгийг нэг гэлтгүй хэмнэж чадвал "олны олон таван цэн" гэдэг шиг хэмнэлт бүрээс бид илүү олон оношлуур, эм тариаг худалдан авах боломж бүрдэж тэр хэрээр илүү олон хүнийг эмчилж, оношилж чадна" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn