Т.САЙХАН
2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж буйг Татварын ерөнхий газраас мэдээлээд байсан юм.
Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор багтаан олгохоор болжээ.
Түүнчлэн зургадугаар сарын 1-30 хоорондох баримтын сугалааны тохирол долдугаар сарын 18-ны өдөр шууд тодруулах юм. Супер шагнал 20 сая төгрөг аж.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон билээ.
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Эх сурвалж:www.polit.mn