Т.САЙХАН
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өөрийн цахим хуудаст ойрын хавьтлаас халдвар эерэг гарах хувийн талаар мэдээлжээ.
Тэрбээр "Хөл хорио тогтоовол аюултай, тогтоохгүй бол аюулгүй гэсэн үг биш. Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч эрсдэл маш өндөр хэвээр байна. 2021 оны долдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 13,022 ойрын хавьтал тогтоогдсон.
Үүнээс
- 9,662 (74.2%) гэр бүлийн,
- 385 (3%) төрөл садан,
- 124 (1%) албан байгууллагын,
- 46 (0.4%) найз, нөхөд,
- 49 (0.4%) нэг байр, хашааны,
- 3 (0.0%) арга хэмжээ, цуглаанд хамт оролцсон,
- 25 (0.2%) бусад гэсэн бүлэгт ангилагдах хавьтал байна.
Мөн халдварын холбоо хамаарлын мэдээлэл тодорхойгүй 2728 ойрын хавьтал байна.
Ойрын хавьтлаас халдвар эерэг гарах хувь гэр бүл (15.9%), албан байгууллага (10.5%), төрөл садан (7.8%)-гийн хавьтлуудын дунд өндөр байна" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn