Т.САЙХАН
Сүүлийн өдрүүдэд эдгэрч байгаа тохиолдлын тоо нэмэгдэж, хүнд болон маш хүнд өвчтөний тоо буурах хандлагатай байгааг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Мөн тэрбээр ирэх долоо хоногт ДЭМБ-ын эмнэлгийн туслам үйлчилгээний баг Монголд ирж, ЭМЯ дээр 40 хоног ажиллана гэдэг мэдээллийг өглөө. ДЭМБ тусгай баг нь коронавирустэй тэмцэх, хариу арга хэмжээний үндэсний эрүүл мэндийн багийг бэлтгэх, сургах, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх, нөхцөл байдлыг дүгнэн ажиллах зэргээр Эрүүл мэндийн яамтай нягт холбоотой ажиллах юм байна.
Манай улсын хувьд вакцины нөлөө 75 хувийн үйчлэлтэй байна гэсэн үр дүнгүүд гарч байгаа юм байна. Нийт хүн амын 64.7 хувь нь нэгдүгээр тунд, 55 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байгаа юм байна. Дөрвөн хүн тутмын нэг нь халдвар авах эрсдэлтэй ч эдгээр хүмүүсийн 80 хувь нь хөнгөн байдлаар тусна гэдгийг судлаачид болон ДЭМБ хүлээн зөвшөөрч байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn